Монгол Улсын санаачилсан “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолыг батлав


6-р сарын 21
11 цаг 39 минут

       НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Бүгд  хуралдаанаар “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолыг Монгол Улсаас санаачлан нийтийн зөвшилцлөөр батлууллаа.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолыг 1980-иад оноос хойш хоёр жил тутам тогтмол санаачлан батлуулж байгаа бөгөөд эл тогтоолын хүрээнд “Олон улсын хоршооллын жил – 2012”-ыг зарлан амжилттай хэрэгжүүлж байсан.

Тиймээс өмнөх олон улсын жилийн ололт амжилт дээрээ тулгуурлан 2025 оныг дахин Олон улсын хоршооллын жил болгон зарлаж, дэлхий нийтийн хоршооллын хөдөлгөөний хөгжлийг дэмжих, хоршооллын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх санаачилга дэвшүүлсэн нь гишүүн улсуудын өргөн дэмжлэгийг хүлээсэн юм.

2025 оны Олон улсын хоршооллын жилийн хүрээнд НҮБ гишүүн улсууд болон хоршооллууд, НҮБ-ын Хоршооллын хөгжлийг дэмжих хороо (COPAC), Олон улсын хоршооллын холбоо (ICA) зэрэг талууд нь “Хоршоолол дэлхийн сайн сайхны төлөө” сэдвийн дор олон төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

  “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолын хүрээний зарим үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөртэй нягт уялдаж байгаагаараа онцлогтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв21 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 минут 14 секундын өмнөУлаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 59 боллоо3 сар 19. 15:20УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа, Японы биржийн загварын талаар мэдээлэл сонслоо3 сар 19. 15:16“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна3 сар 19. 15:13Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө3 сар 19. 15:06Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ3 сар 19. 11:08УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа3 сар 19. 10:35“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа3 сар 19. 10:33Татвар, торгууль хураамжид торлогдож гүйцсэн монголчууд3 сар 19. 9:51Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа3 сар 19. 9:44УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журам шинэчлэгдлээ3 сар 19. 9:41Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 19. 9:34Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно3 сар 19. 9:31УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа3 сар 19. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 19. 8:52Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана3 сар 18. 19:07ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв3 сар 18. 17:34Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27Улаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо3 сар 18. 11:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг цэгцлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсгийнхэнтэй уулзлаа3 сар 18. 10:31Өчигдөр найман байршилд гал гарчээ3 сар 18. 10:28Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, шөнөжин мэдүүлэг авчээ3 сар 18. 9:40Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө3 сар 18. 9:36Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна3 сар 18. 8:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна3 сар 18. 8:56УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ3 сар 18. 8:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.