“Т” картаа ашиглан Хонконгд төлбөр тооцоо хийх боломж нээгдэнэ


6-р сарын 21
15 цаг 52 минут

     Үндэсний брэнд Т картын хэрэглээг өргөжүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарц бий болгох ажлын хүрээнд Монголбанк болон Хонконг улсын EFT Solutions компани хооронд 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Үндэсний брэнд Т картыг EMV чип технологид суурилсан нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан EMV/NFC технологид шилжүүлснээр олон улсад ашиглах техникийн боломж нээгдсэн бөгөөд улмаар Хонконг улсад Т картаар худалдаа, үйлчилгээний төлбөр төлөх, төлбөр тооцоо гүйцэтгэх нөхцөл бүрдэж байна.

EFT Solutions компани нь 2004 онд үүсгэн байгуулагдсан ба 2016 онд Хонконгийн биржид бүртгэгдэж, цахим төлбөрийн системийн зах зээлийн 60 орчим хувийг эзэлж байна. Тус компаний гол үйл ажиллагаа нь EFT-POS терминал, программ хангамжийн хөгжүүлэлт, киоск, нийтийн тээвэр, QR код уншигч, өөрөө өөртөө үйлчлэх терминал зэрэг дагалдах төхөөрөмжийн хөгжүүлэлт, техникийн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд санхүүгийн гүйлгээний төлбөрийн гарцыг технологийн дэвшлийг ашиглан гүйцэтгэдэг.  

EFT Solutions нь Alipay төлбөрийн системийг Хятад улсаас гадна олон улсад нэвтрүүлсэн анхны компани бөгөөд бүх төрлийн төлбөрийн карт төлбөрт хүлээн авахаас гадна Wechat pay, Apple Pay, Samsung Pay, Google Pay зэрэг томоохон мобайл хэтэвчүүдийг төлбөрт хүлээн авдаг. Мөн Хонконгийн такси болон метронд ашиглах NFC карт хүлээн авах төслийг 2023 онд нэвтрүүлсэн Хонконгын хамгийн том төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэгч компани юм.

Ийнхүү Үндэсний брэнд Т картын нууцлал, аюулгүй байдлыг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр олон улсын зах зээлд гаргах боломжтой болсон төдийгүй төлбөрийн хялбар шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын хүрээнд төлбөрийн картыг мобайл хэтэвчинд бүртгэлжүүлж, гар утсаараа төлбөр тооцоо хийх ажлыг мөн эхлүүлээд байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ататуркийн бунхан цогцолбор”-т хүндэтгэл үзүүллээ1 цаг 32 минутын өмнөСЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв1 цаг 36 минутын өмнөМонгол зураач А.Гэгээгийн бүтээл Нидерландын хааны шагналд нэр дэвшлээ2 цаг 3 минутын өмнөБаянхошуу орчимд агаар их бохирдолтой байна4 цаг 59 минутын өмнө“Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна5 цаг 8 минутын өмнөӨнгөрсөн арванхоёрдугаар сар 25 дахь дулаан сар боллоо6 цаг 53 минутын өмнөУИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 17 минутын өмнөТББХ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив7 цаг 19 минутын өмнөТээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэлжээ8 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн8 цаг 33 минутын өмнөАгаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөлөө1 сар 15. 22:12Ажлын хэсэг эрүүл мэндийн даатгалтай холбоотой судалгааг нэгтгэж, дүн шинжилгээ хийхээр тогтов1 сар 15. 21:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ1 сар 15. 21:13УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа1 сар 15. 21:09Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ1 сар 15. 21:05ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслүүд, нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ1 сар 15. 19:07“Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт онол, практикийн хурал боллоо1 сар 15. 17:06Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэж болзошгүй газрууд1 сар 15. 13:17Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд монголын 12 тамирчин өрсөлдөж байна1 сар 15. 13:09Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 29, 30, 31-нд амарна1 сар 15. 12:42Нэгдүгээр хороололд агаар хамгийн их бохирдолтой байна1 сар 15. 9:12ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө1 сар 15. 9:07Мөс цөмрөх аюулаас сэрэмжил1 сар 15. 9:01ЭЗБХ: Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болов1 сар 15. 8:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо1 сар 15. 8:54Орон сууцны мкв “ордер” дээрх хэмжээндээ хүрдэг үү?1 сар 15. 8:40Нярайн уушгины даралт тогтвортой үргэлжлэх хам шинжийн эмчилгээний шинэ технологийг нэвтрүүллээ1 сар 15. 8:31ТБХ:Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангуудтай танилцаж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав1 сар 15. 8:27“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талаарх Улсын Дээд шүүхийн шийдвэр гацаанаас гарах уу1 сар 15. 7:23У.Хүрэлсүх, Макрон хоёр гар барьж, Н.Учралын багийнхан урагшлуулсан ураны төсөл1 сар 15. 7:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.