УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт энэ сарын 28-нд болно. Улс төрийн намууд ард иргэд, тэр дундаа залуусыг саналаа өгөхийг уриалж байгаа. Харин холбогдох хуульд сонгуульд санал өгөхөөр чөлөө хүссэн ажилтнууддаа чөлөө өгөөгүй байгууллагуудыг 100 сая, иргэнийг 10 сая төгрөгөөр торгох аж.
Мөн энэ өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан иргэнийг 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуульд заажээ.
Б.Лхагва
Сэтгэгдэл бичих