Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэд, сонгогчидтой уулзлаа


6-р сарын 22
21 цаг 02 минут

       Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумынхандаа Монгол Ардын намын хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Түүний хувьд Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн II тойрог, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймаг буюу баруун бүсэд нэр дэвшиж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд аймгууд дан дангаараа хөгжих гэж хичээсэн ч Улаанбаатар хотоос хэт алслагдмал, дэд бүтэц, авто зам бүрэн хөгжөөгүй зэргээс болж хязгаар нутгийнхны өрсөлдөх чадвар хангалттай түвшинд хүрч чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс МАН бүсчилсэн хөгжлийн реформыг үндэсний хэмжээнд боловсруулсан билээ. Ингэснээр аймгууд өөрсдийн онцлогтоо тулгуурлан бүс нутгаараа хөгжих, бүсийн аймгууд хоорондоо авто зам, дэд бүтэцтэй болох зэрэг томоохон бүтээн байгуулалт хийх юм. Улмаар хот, хөдөөгийн тэнцвэр бий болж, хүн бүр өөрийн өсөж, торнисон нутагтаа сайхан амьдрах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Говь-Алтайн иргэн боломж хайж Улаанбаатар, эсвэл уул уурхай дагасан аймаг руу нүүх шаардлагагүй болно.

Алтайчуудын хувьд нутгийн хүүгийнхээ манлайлан хэрэгжүүлж буй, мал аж ахуйн салбарыг шинэ түвшинд гаргах “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд “Амьжиргаагаа дээшлүүлэх боломж” хэмээн хүлээн авч буйгаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Говь-Алтай аймагт өнөөдрийн байдлаар 222 хоршоо шинээр байгуулагджээ. Улмаар 2192 малчин хоршооны гишүүнээр элсэж, 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл малчдад хүрчээ. Гагцхүү уг хөдөлгөөнийг цаашид үндэсний хэмжээнд тууштай үргэлжлүүлэхээр Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгайлан тусгасан учраас баруун бүсэд нэр дэвшиж буй Д.Амарбаясгалан тэргүүтэй “Морьтой Аравт”-ыг багаар нь дэмжихээ Алтай нутгийнхан илэрхийлж байлаа. Хамтаараа, бүсээрээ хөгжих бодлогыг санаачлан хэрэгжүүлж буй Монгол Ардын намд Алтайчууд ийнхүү итгэл үзүүлж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь55 минут 56 секундын өмнөОйрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно1 цаг 1 минутын өмнөХилийн боомтууд энэ сарын 16-наас хэвийн ажиллаж эхэлнэ1 цаг 6 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчид баяр наадмын мэндчилгээ ирүүлсээр байна1 цаг 9 минутын өмнөАНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ1 цаг 15 минутын өмнөСаудын Арабын хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 16 минутын өмнөКазахстаны Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ1 цаг 17 минутын өмнөАрабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 18 минутын өмнөКиргизийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 19 минутын өмнөБНСВУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 20 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчид БНЭУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ1 цаг 21 минутын өмнөБутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн анхны төрийн айлчлал өндөрлөлөө2 цаг 32 минутын өмнөМонгол Улс, Бутаны Хаант Улсын Хамтарсан мэдэгдэл2 цаг 37 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ7 сар 12. 23:22Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Намсрайжавын Батсуурь түрүүллээ7 сар 12. 23:12Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав7 сар 12. 21:25Доржхандын Хүдэрбулгад Монгол Улсын заан цол олголоо7 сар 12. 21:06Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо7 сар 12. 21:03Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов7 сар 12. 20:08Үндэсний шагайн харвааны шилдгүүдэд улсын цол, бай шагналыг гардууллаа7 сар 12. 18:20БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:15БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:14Гуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:13Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 12. 18:12Япон Улсын Ерөнхий сайд баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:11Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:10Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:09ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:08Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо7 сар 12. 18:06Д.Амарбаясгалан: Монгол наадам бол дэлхийн тавцанд эх орныг маань таниулан сурталчилж буй соёлын илрэл7 сар 11. 21:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.