"Парис-2024" олимпын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсаас эгч, дүү хоёр болох Б.Энххүслэн, Б.Энхтамир нар хамтдаа оролцохоор боллоо. Олон улсын усанд сэлэлтийн холбооноос манай улсад олимпын хоёр эрх олгосон. Энэ хоёр эрхээр олимпод оролцох тамирчдыг өнгөрсөн долоо хоногт баталгаажуулсан юм. Ингэхдээ чансаагаар хамгийн өндөр оноотой тамирчдыг оролцуулах дүрмийг баримтлан тамирчдаа сонгожээ. Эгч Б.Энххүслэн нь жагсаалтыг тэргүүлсэн бол дүү Б.Энхтамир нь хоёрдугаарт жагссан амжилтаараа ийнхүү хамтдаа олимпод оролцохоор болоод байна.
Дэлхийн олон орноос ах дүүс хамтдаа олимпод оролцсон тохиолдол байдаг ч манай улсын хувьд энэ нь анхных юм. Энэ мэт онцлогтойгоор манай улс 15 дахь олимпод оролцох гэж байна. Долоодугаар сарын 26-нд хөшгөө нөөх Парисын олимпод манай улс спортын есөн төрлөөр 32 тамирчинтай оролцохоор болоод байгаа юм.
Facebook
Twitter
Youtube


Олон улсын олимпын хорооноос дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ
Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2025 онд нийт 149 медаль хүртжээ
“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин оролцохоор бэлтгэж байна
Э.Халиунболд: Саудын Арабаас сайхан мэдээ дуулгахын тулд хичээх болно
Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно
Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртжээ
Өсвөрийн шатарчид ААШТ-ээс алт, хүрэл медальтай ирлээ
Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо.gif)

Сэтгэгдэл бичих