Парисыг зорих жүдочид тодорч, Монголын охид илүүрхлээ


6-р сарын 25
11 цаг 38 минут

      Зургаадугаар сард Монголын спортын ертөнцөд олон онцлох үйл явдал, уралдаан тэмцээн болж өндөрлөлөө. Түүнээс тоймлон хүргэж байна.

Д.Цэрэнням цэргийн арслан боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэргийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам"-аар зургаадугаар сарын спортын үйл явдал эхэлсэн юм. 33 дахь удаагийн тус наадамд хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорьсноос Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ анагаах ухааны их сургууль", “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Д.Цэрэнням түрүүлж цэргийн арслан цол хүртлээ.  Харин Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу", "Бадамлах Нар" компани, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэж, “хичээнгүй” чимэг нэмэв.

Зургаадугаар сар бол олимпын өмнөх хариуцлагатай үе. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрд эрх олгох тэмцээнүүд үргэлжиллээ. Тэгвэл Монгол Улсын олимпын ээлжит эрхийг боксын төрөлд М.Энхжаргал авсан юм. Тэрээр Тайландын Бангкок хотод ес хоногийн турш үргэлжилсэн тэмцээнд 54 кг-ийн жинд М.Энхжаргал Канадын боксчин Скарлетт Делгадог ялснаар Венесуэлийн Йонна Гомезтой сүүлийн даваанд учраа таарсан юм. М.Энхжаргал өрсөлдөгчөө 3:2-оор буулган авснаар боксын төрлөөр "Парис 2024" олимпын хоёр дахь эрхийг авчирлаа. Ийнхүү энэ жил Монголын боксчдоос эмэгтэйчүүдийн хоёр жинд олимпын эрх авч, эрэгтэйчүүд энэ жил өнжихөөр болов.

Үүний дараагаар Дорнод аймагт насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөсөн юм.  Эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 54 дэх удаагийн тэмцээнд 25 тамирчин өрсөлдөж 13 өрөг тоглож аваргуудаа тодруулсан юм. Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Г.Амартүвшин 9.5 оноогоор анх удаа улсын аварга болсон бол "ФИДЕ" мастер С.Чингүүн, Э.Баасансүрэн нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан. Харин эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Т.Мөнхзул 9.5 оноогоор улсын аваргад анх удаа түрүүлсэн. Тэрээр тэмцээн дуусахаас нэг тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангасан бол их мастер Б.Мөнгөнтуул мөнгө, Д.Номин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм.

Ш.Энхийн-Од Юта мужийн багт тоглоно

Монголын  NCAA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн оюутны лигт данстай Ш.Энхийн-Од "Сан Франциско Донс" багаас шилжиж, Юта мужийн их сургуулийн багийн саналыг хүлээж авсан. Тэрээр оюутны лигт хоёр дахь улиралдаа тоглож, 7.7 оноо, гурван самбар, 2.7 оновчтой дамжуулалт дундажласан Ш.Энхийн-Од NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэхээр шийдвэрлэж, хөгжлийн лигийн сонгон шалгаруулалтад уригдсан ч нэрээ татсан юм. Ийнхүү “Иллионис”, “Вилланова” гэсэн олон их сургуулиас Ютаг онцолсон байна. Дасгалжуулагч Крэйг Смитийн удирдлага дор өнгөрсөн улиралд чамгүй амжилт үзүүлсэн Ютагийн баг шинэ улиралд Ш.Энхийн-Одоос гадна зургаан тоглогч шинээр элсүүлжээ.

Үүнээс гадна зургаадугаар сарын хувьд Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд олон онцлох үйл явдал болсны нэг нь “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн юм. НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан энэ тэмцээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг аварга болсон. Тэд эхний тойрогт Филиппинийн багийг хожиж, хасагдах шатанд Тайландын шигшээ багтай учраа таарч 21:13  харьцаатайгаар хожиж, хагас шигшээд шалгарсан. Ийнхүү хагас шигшээд БНХАУ-ын U24 насны шигшээ багтай тоглож 15:14 харьцаатайгаар хожиж финалд шалгарч, улмаар аваргын төлөө хүчирхэг Украины багийг 17:18 харьцаатайгаар буулган авснаар эмэгтэйчүүдийн гранпри тэмцээнд итгэл төгс илүүрхсэн юм.

Дэлхийн чансаа олгох тэмцээнээс гурван медаль хүртэв

 АНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 10-нд  400 мянган ам.долларын шагналын сантай “Ялла Компасс-2024” и-спортын тэмцээн болж Монголын “The MongolZ” баг түрүүлж, 200 мянган ам.долларын шагнал хүртэв. Тус тэмцээнд урилгаар оролцсон тус баг финалд “Ninjas in Pyjamas” багийг 2:1-ээр буулган авсан юм. Энэ тэмцээнд нийт 12 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд манай залуус А хэсгийг тэргүүлжээ. Багууд хэсэгтээ тойргийн журмаар өрсөлдөж, хамгийн олон хожилтой гурван баг хасагдах шатанд шалгарсан юм. “MongolZ” багийн тамирчид хэсэгтээ “Sashi Esport”, “ENCE”, “Ninjas in Pyjamas”, “HEROIC” багийг хожиж, “Astralis”-д хожигдсон. Ингэснээр дөрөв хожиж, нэг хожигдсон амжилтаар хэсгээ тэргүүлсэн. Улмаар хагас шигшээ хэсэгт хожигдсон “Astralis”-тай дахин таарч, 2:1-ээр буулган авч, шилдэг тоглогчоор Б.Өсөрбаяр тодорсон юм.

Мөн энэ сард Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Унгарын Будапешт хотод болсон дэлхийн чансааны тэмцээнд оролцож ганзага дүүрэн буюу гурван медальтай ирлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртжээ. Тэдний хувьд гурвуулаа олимпын эрхээ авсан. Тэмцээний дараа Будапешт хотод олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэлд  хамрагдаж байгаа юм. Үүнээс гадна энэ сарын 11-нд хөлбөмбөгийн “Манчестар Юнайтед” клубын дэмжигч Б.Очирваань 14000 км замыг дугуйгаар туулж, өөрийн шүтээн хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй уулзаж, мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй, “Манчестар Юнайтед” багийнхаа Олд Траффорд цэнгэлдэхэд хөлбөмбөг тоглосон. Тэрээр мөрөөдлөө биелүүлэн эх орондоо ирсэн юм. Тэрээр “Өөрийн төсөөлж, зорьж байснаас илүү олон гайхалтай зүйлийг мэдэрлээ. Өөрийнхөө дэмждэг хөлбөмбөгчинтэй, дэлхийн хамгийн агуу дасгалжуулагчтай уулзаж, дэлхийн хамгийн гайхалтай цэнгэлдэх хүрээлэнд орж, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.

Монголын спортын ертөнцөд зургаадугаар сард өрнөсөн хамгийн чухал үйл явдал бол олимпод оролцох жүдогийн шигшээ багийн нэрс тодорсон юм. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан Парисын олимпод 10 жинд зодоглох эрх авсан. Олон улсын жүдо бөхийн холбооноос хоногийн дараа олимпын бүсэд багтсан тамирчдыг албан ёсоор маргааш зарлана. Мөн олон улсын олимпын хороонд хувийн болон холимог багийн төрөлд өрсөлдөх орныг танилцуулах аж. Монголоос эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөх юм. Харин эрэгтэйчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар Парисын татамид зодоглох ажээ.

Эх сурвалж: Ч. Гантулга “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна3 цаг 31 минутын өмнөТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө3 цаг 34 минутын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо3 цаг 41 минутын өмнөМонгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол5 цаг 2 минутын өмнөТөрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв5 цаг 12 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм5 цаг 18 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв5 цаг 21 минутын өмнөС.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн5 цаг 23 минутын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан5 цаг 27 минутын өмнөӨвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр6 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан6 цаг 34 минутын өмнө“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.