“Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх нэг эрх нэмэгдлээ


6-р сарын 28
12 цаг 39 минут
       Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх 16 бөхийн квотыг дахин хуваариллаа. ​
Учир нь ОУОХ нь дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тив, дэлхийн олимпын эрх олгох тэмцээнээс Парисын олимпын наадмын эрх авсан 16 тамирчныг ОХУ, Украйны дайныг дэмжсэн гэх шалтгаанаар олимпод өрсөлдөх боломжгүй хэмээн үзсэн (Эдгээр жинд эрх авсан тамирчдыг солих мөн Individual Neutral Athletes нэр дор олимпод оролцох шаардлага байв. Уг шаардлагыг биелүүлэх боломжгүй хэмээн эсрэг тал байр сууриа илэрхийлсэн)
Эдгээр тамирчид нь ОХУ, Беларусын шигшээ багийн төлөөлөл. Ингэснээр 16 жинд ( чөлөөт бөх эр, эм, сонгомол төрөлд) хамгийн өндөр чансаатай бөхөд огших зарчмаар дахин хуваарилж Монгол Улсад, эмэгтэйчүүдийн 57 кгд ОУХМ Б.Хонгорзулд олимпын наадамд өрсөлдөх эрх шилжив.
Учир юу байв. Беларусын чөлөөт бөхийн баг тамирчид Парисыг зорих 10 эрх авсан Гэвч ОУОХ-ноос дайныг дэмжээгүй, төвийг сахисан Беларусь тамирчдаар сонгомол бөхийн 130 кг-аас бусад жин тус бүрийн тамирчдыг солих үүрэг өгөв. Беларусчууд үүнийг дэмжээгүй. Эрх авсан тамирчид олимпод өрсөлдөх нь зөв хэмээн үзсэн.
Ингэснээр эмэгтэйчүүдийн 57 кгд Беларусын шигшээ багийн тамирчин Олимпын мөнгө, дэлхийн хошой хүрэлтэй Ирина Курочкина хасагдаж оронд нь огших зарчмаар манай тамирчин Б. Хонгорзул Парисыг зорих эрхтэй болов.
Токиогийн олимпын наадмын дутуугаа гүйцээж олимпын медаль хүртэх болтугай.
Ийнхүү Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Парисыг зорих “тийз”-ээ захиаллаа.
Парисын олимпын чөлөөт бөхийн төрөлд АНУ, Япон, Монгол Улсын эмэгтэй шигшээ багууд бүтэн багаараа хүч сорих нь.
Монголын үндэсний олимпын хорооноос энэ сарын 30 -ны дотор уг эрхийг баталгаажуулж ОУОХ-руу хариу илгээх юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа8 цаг 5 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ8 цаг 8 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно8 цаг 11 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна4 сар 9. 10:40“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно4 сар 9. 10:37УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ4 сар 9. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 9. 10:25Ормузын хоолойг дахин хаажээ4 сар 9. 10:21“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ4 сар 9. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4 сар 9. 10:15“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.