Тэднээс бусад нь хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжихгүй байна


7-р сарын 3
10 цаг 39 минут
        Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулах байр суурьтай байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж хамтарсан Засгийн газар байгуулах, эсэхийг шийдэх ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг бодлогын хувьд намууд байр суурь нэгдэж байгаа эсэхээс шалтгаалж, хамтарсан Засгийн газар байгуулах, үгүйгээ шийднэ гэж буй. Наанаа ингэж тайлбарлаж байгаа ч цаанаа хамтарсан намууд бүгд сэтгэл хангалуун албан тушаалаа хувааж авч чадвал тэд хамтарна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн толгойны өвчин одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал болоод байгаа. Сонгуульд нэр дэвшээд унасан, нэр дэвшээгүй үлдсэн намын нөхөд нь албан тушаал гуйж гүйгээд амар заяаг нь үзүүлэхээ байсан гэнэ. МАН-ын гишүүдийн хувьд дангаараа Засгийн газар байгуулбал албан тушаалд очих боломж нь нэмэгдэнэ. Тиймээс ч МАН-ын ихэнх гишүүн хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжихгүй байгаа аж. Н.Энхбаярыг оруулаад дөрвөн намын хамтарсан Засгийн газар болох учраас МАН-ын гишүүдийн албан тушаалд очих боломж багасч таарна. Хэрвээ Засгийн газраа хамтарч байгуулбал МАН Засгийн газрынхаа 50 гаруй хувьд нь хүнээ томилох бол үлдсэнийг нь хамтарсан намууддаа өгнө. Тодруулбал, Н.Энхбаярын квотод нэг сайд, ХҮН намд нэг сайд, Ардчилсан намд 8-10 сайдыг өгнө. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхний ээлжид Засгийн газрын бүтцээ нэмэгдүүлж 2-3 яам шинээр байгуулахаар ярьж байгаа бололтой. Энэ бол зайлшгүй байгуулах яам бус талуудын эрх ашгийг хангаж, албан тушаал өгөх гэсэндээ л төрийн албыг томсгож буй шийдвэр. 2016 онд манай төрийн алба 160 мянган албан хаагчтай байсан бол одоо 220 мянга хол давсан.
Харин Ардчилсан намын тухайд намын дарга Л.Гантөмөр хамтарсан Засгийн газарт орох хүсэлтэй байгаа нь тодорхой. Гэвч намын гишүүд нь дэмжихгүй байгаа бололтой. АН-ын бүлэг өчигдөр хуралдаж бүлгийн даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон. Тэрээр бүлгийн даргын хувьд хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Ямартаа ч өнөөдрөөс АН Засгийн газарт орж, ажиллах эсэхээ хэлэлцэж эхлэх аж. Гэхдээ найман жил сөрөг хүчин хийж, "ажилгүй" байсан Ардчилсан намынхан засагт хамтарвал намын гишүүдээ ажил, амьдралтай залгуулна. Гэхдээ дахиад л сөрөг хүчний хяналт сулрах сөрөг талтай.
ХҮН намын тухайд энэ сонгуулиар найман суудал авсан ч засагт хамтарвал намын дарга Т.Доржханд сайд болж таарах болов уу. ХҮН намын дарга Т.Доржханд өнгөрсөн дөрвөн жил эрх баригч МАН-ын захиа, даалгавраар ажиллаж ирсэн нь түүний хийсэн улс төрийн акцуудаар нотлогддог. Тиймээс тэрээр МАН-тай хамтарсан Засгийн газарт орж ажиллах нь байж боломгүй шийдвэр биш. Түүнийг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилохоор тохирсон гэх мэдээлэл Төрийн ордонд түгжээ.
Сонгуулиас хойш 30 хоногийн дотор Засгийн газраа байгуулах хуулийн хугацаатай. Гэхдээ эрх баригч нам наадмаас өмнө Засгийн газраа байгуулах зорилготой. Эхний ээлжид хамтарсан Засгийн газар байгуулах, эсэхээ шийдчихвэл томилгооны асуудал яригдаж эхэлнэ.
Эх сурвалж: Л.ОДОНЧИМЭГ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ53 минут 9 секундын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ1 цаг 27 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ2 цаг 44 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ2 цаг 56 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан3 цаг 28 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.