Шинжлэх ухааны доктор, эдийн засагч Л.Оюун: Эдийн засгийн чиглэлүүд рүүгээ илүү хандвал бодлого нь эдийн засгаа хөтлөөд явчихна


7-р сарын 4
9 цаг 42 минут

     “Монголын эдийн засгийн чуулган” долдугаар сарын 8-нд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно. Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхлэх юм.Энэ жилийн чуулганаар ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал, хот байгуулалт, архитектур, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, санхүү, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай-хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан-технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдааныг нэгэн зэрэг зохион байгуулах болсон.

Энэ удаагийн Эдийн засгийн чуулганы талаар БСШУЯ-ны “Цахим сургууль” төслийн Бизнес судлал, судлагдахууны үндэсний зөвлөх, Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюунтай ярилцсан юм.

-Энэ жилийн эдийн засгийн чуулган “Бүсчилсэн хөгжил” сэдэвтэйгээр ирэх даваа гаригт эхлэх гэж байна. Энэ удаагийн эдийн засгийн форумын онцлогийг та яаж харж байна вэ?

-Сонгуулийн жилд болж байгаагаараа онцлог. Шинэ бүсчилсэн хөгжлийн талаар дорвитой шийдвэрүүдийг гаргах эхлэл тавигдах болов уу гэж харж байгаа.

-14 дэх удаагаа Эдийн засгийн чуулган болох гэж байна. Эдийн засагчийн хувьд энэ удаагийн чуулган өмнөх жилүүдийнхээс дэвшилттэй байж чадна гэж бодож байна уу?

-Уг нь зорилгууд нь тодорхой болсон учраас дэвшилттэй болж болохоор л байна. Гэтэл нэг гол зүйлийг барьж авалгүйгээр салбар салбар луу үсчээд тэр дунд нь шийдвэр гаралгүйгээр өнгөрдөг тал бий.

-Хоёр өдөр үргэлжлэх чуулганд 2000 зочин оролцох нь тодорхой болсон. Бизнес эрхлэгчид, хувийн хэвшил, төрийн байгууллагын төлөөллүүд оролцдог. Энэ олон төлөөлөгч оролцсон чуулганы хамгийн гол үзүүлэлт, үр нөлөө бол тодорхой үр дүнд хүрэх. Энэ зорилго ер нь биелэгддэг үү?

-Бараг үр дүн гардаггүй шүү дээ. Уг нь эдийн засгийн бодлого боловсруулагдах чуулган байх ёстой. Одоо дэлхий даяараа эдийн засгийн форумын чиг хандлага өөрчлөгдөж байгаа. Урьд нь компаниудын нийгмийн хариуцлага гэж ярьдаг байсан бол эв нэгдлийн бизнес хийх тухай хамтын ажиллагааны талаар, нийгэмд ээлтэй байх тал дээр илүү анхаардаг болсон.

Ногоон эдийн засаг, эко эдийн засаг, халамжийн эдийн засаг, тойргийн эдийн засаг гэх мэт эдийн засгийн чиглэлүүд өөрчлөгдөж байгаа учраас энэ тал руугаа хандаасай гэж боддог. Бодлого боловсруулахдаа эдийн засгийн чиглэлүүд рүүгээ илүү хандвал бодлого нь эдийн засгаа хөтлөөд явчихна.

-Жишээлбэл,Монголын эрчимжсэн хөдөө аж ахуйд тус дэм болохоор эдийн засагчдын тусламжтайгаар олон улсын байгууллагаас тусламж хандив хүртэх ч юм уу, тодорхой алхмууд хийгддэг үү?

-Тодорхой зорилгуудаа гаргаж ирж чадахгүй байгаа учраас санхүүжилт, хандив, хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна. Эдийн засгийн чуулганыхаа бодлого чиглэлийг тодорхой салбарт төвлөрүүлэхгүй болохоор хэтэрхий саармагжуулаад, тарамдаад байна шүү дээ. Жил жилийнхээ форумыг тодорхой болговол илүү хөрөнгө мөнгө татах тал дээр үр дүн гарах байх гэж боддог.

-Сонгуулийн жил төсөв ихээр нэмэгддэг. Энэ утгаараа сонгуулийн дараа эдийн засаг хэр савлагаатай болдог вэ?

-Онцгой өөрчлөлт гардаггүй. Амласан амлалтаа биелүүлж байна гэсэн нэрийдлээр хичээж, хэрэгжүүлж байгаа зүйл харагддаггүй.Тийм болохоор дөрвөн жилийн дараа үр дүн нь гарахад дүгнэж болно.

14 дэх удаагийн Монголын эдийн засгийн чуулганд нийт 2000 зочин оролцох болжээ. Үүнд:Төр, засгийн 300 төлөөлөл, олон улсын 500 зочин, олон улсын байгууллага, ЭСЯ-ны 100 төлөөлөл, хувийн хэвшил 500, эрдэмтэн судлаач 100, оюутан залуус 500 оролцох юм байна.

Чуулган Төрийн ордны Их танхим, “Чингис хаан” Үндэсний музейд тус бүр болно.

Эх сурвалж: Н.САРАНЧИМЭГ DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв10 сар 17. 11:34Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов10 сар 17. 11:30УИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя10 сар 17. 11:22Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна10 сар 17. 11:13Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа10 сар 16. 12:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав10 сар 16. 12:33Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 16. 12:27Эх дэлхийгээ тэтгэх шинэ амьдрал10 сар 16. 10:38Нүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа10 сар 16. 9:33Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 16. 9:28Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо10 сар 16. 9:23Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа10 сар 16. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 16. 8:48УИХ-ын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо10 сар 15. 17:23Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 15. 16:58Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна10 сар 15. 16:43Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ10 сар 15. 12:43“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 12:39Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ10 сар 15. 12:27Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав10 сар 15. 10:05Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу10 сар 15. 10:01“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 15. 9:08Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой10 сар 15. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан10 сар 15. 8:50Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.