Хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг сулруулж дээд хязгаар 55 хувь боллоо


7-р сарын 4
11 цаг 36 минут

        Дугаар: 2024/03

Огноо: 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 6 дугаар сарын 25, 7 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд:

  1. Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах;
  2. Банкуудын гадаад валютын заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 3 нэгж хувиар бууруулж, 15 хувьд хүргэх;
  3. Хэрэглээний зээлийн хувьд мөрдөгдөж буй макро зохистой бодлогын зохицуулалтад дараах өөрчлөлтийг оруулах. Үүнд:
    • Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөл өөрчилсөн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны дээд хязгаарыг 55 хувь болгож бууруулах,
    • Банкнаас шинээр олгох амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага дүнтэй кредит картын зээлд ӨОХ-ны хязгаарлалт мөрдүүлэхгүй байх,
    • Тодорхой нөхцөлүүдийг хангасан дээд боловсролын сургалтын төлбөрийн зээлд ӨОХ-ны болон хугацааны хязгаарлалтыг мөрдүүлэхгүй байх шийдвэрийг тус тус гаргалаа.

Жилийн инфляц 2024 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 5.7 хувь, Улаанбаатар хотод 5.6 хувьд хүрч буурлаа. Мөнгөний бодлогын хатуу төлөв инфляцыг бууруулах нөлөө үзүүлж байна. Түүнчлэн, худалдааны түнш орнуудын инфляц буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байснаар импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт саарах хандлага үргэлжилж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарч байгаа нь инфляц буурахад голлон нөлөөлөв. Цаашид инфляц зорилтот интервалд байх хүлээлт хэвээр байна.

Эдийн засгийн өсөлт 2024 оны 1 дүгээр улиралд 7.8 хувьд хүрч хүлээлтээс өндөр гарлаа. Нүүрсний экспортыг дагаад уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өрхийн болон төрийн байгууллагын хэрэглээ нэмэгдэн дотоод эрэлт тэлснээр уул уурхайн бус салбаруудын идэвхжил нэмэгдлээ. Харин зудын нөхцөл байдал тооцоолсноос хүндэрч, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл агшихаар хүлээгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхээр байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөхөөс сайжирсан хэдий ч геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын мөргөлдөөнтэй холбоотой суурь эрсдэлүүд хадгалагдсаар байна. Ийнхүү Мөнгөний бодлогын хороо инфляцад нөлөөлөх гадаад, дотоод орчны эрсдэл, цаашдын төлөвийг харгалзан бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.

Олон улсад эрсдэлгүй хүүгийн түвшин өндөр хэвээр хадгалагдаж, гадаад валютын ЗБН-ийн шаардлага өндөр байгаа нь банкуудын эx үүсвэрийн зардлыг өсгөж байгаа тул банкуудын гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох ЗБН-ийн хувь хэмжээг бууруулахаар шийдвэрлэв.

Нэрлэсэн цалин, орлогын өсөлтийг дагаад хэрэглээний зээлийн өсөлт эрчимжиж байгаа нь санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж байна. Иймд санхүүгийн системийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор шинээр олгох болон нөхцөл өөрчлөх хэрэглээний зээлийн ӨОХ-ны хязгаарлалтыг чангаруулахаар шийдвэрлэв. Гэхдээ нөөцийн үр дүнтэй хуваарилалт, санхүүгийн зах зээлийн хүртээмж, санхүүгийн бүтээгдэхүүний хөгжлийг дэмжих зорилгоор бага дүнтэй банкны кредит картын зээл, тодорхой нөхцөл шаардлага хангаж шинээр нэвтрүүлэх боловсролын зээл зэрэг зээлийн бүтээгдэхүүнд ӨОХ-ны хязгаарлалт мөрдүүлэхгүй байх шийдвэрийг тус тус гаргалаа.

Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Дараах холбоосоор татна уу: татах



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа3 цаг 16 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ3 цаг 20 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно3 цаг 23 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна8 цагийн өмнө“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно8 цаг 4 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ8 цаг 7 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ8 цаг 16 минутын өмнөОрмузын хоолойг дахин хаажээ8 цаг 20 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ8 цаг 24 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо8 цаг 26 минутын өмнө“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ9 цаг 3 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа9 цаг 8 минутын өмнөЧуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ9 цаг 13 минутын өмнөТөв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ9 цаг 18 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан9 цаг 26 минутын өмнөХаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.