УИХ-ын дэд дарга, УИХ дахь МАН-ын Бүлгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ


7-р сарын 5
11 цаг 59 минут

     УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2024.07.05/ анхдугаар хуралдаанаа хийж, УИХ-ын дэд дарга, УИХ дахь МАН-ын Бүлгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

УИХ-ын Дэд даргаар УИХ-ын гишүүн, Сангийн дэд сайд, ХНХ-ын сайд асан, МСДЭХ-ны тэргүүн Х.Булгантуяаг сонгохыг дэмжлээ. УИХ-ын дэд даргаар сонгогдсон Х.Булгантуяа нь англи, хятад, япон хэлтэй, эдийн засагч мэргэжилтэй. Дэлхийн банкны төслүүдэд төслийн Зөвлөх, төслийн удирдагч, Оюутолгой ХХК-д Төслийн Удирдагч, Бизнес хөгжлийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. НАМЗХ Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын Намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллага хариуцсан Нарийн бичгийн дарга, Монгол Улсын Сангийн Дэд сайд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаар ажилласан туршлагатай

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга асан, УИХ-ын гишүүн, Хууль зүйн ухааны докторант, Л.Мөнхбаатарыг сонгохыг бүлгийн гишүүд 100 хувь дэмжлээ

Бүлгийн даргаар сонгогдсон Л.Мөнхбаатарын хувьд 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэл, стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, Улсын ерөнхий байцаагч, 2009- 2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2013-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. 2022 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2023 оноос Улсын Их Хурлын дэд даргаар ажилласан туршлагатай



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Өсөхбаяр: Надаас хориотой бодис илэрснийг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ мэдэгдье7 сар 25. 17:45Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана7 сар 25. 17:41Л.Оюун-Эрдэнэ Монголд иржээ7 сар 25. 16:32Эмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулна7 сар 25. 16:22ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортод хориг тавьбал Монгол энэ хоригт багтах уу7 сар 25. 16:04116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгджээ7 сар 25. 14:21Г.Өнөрбаяр: Тойргийн гишүүд "Тойрогтоо хөрөнгө оруулалт хийнэ" гэж сонгогдсон биз дээ7 сар 25. 13:42Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 25. 13:35Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна7 сар 25. 13:29Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо7 сар 25. 13:26Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана7 сар 25. 13:21Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна7 сар 25. 13:19Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа7 сар 25. 13:16"Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана7 сар 25. 11:56Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 25. 11:51Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа7 сар 25. 11:47Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдэрсэн Биокомбинат орчмын 66 га талбайг нөхөн сэргээж байна7 сар 25. 11:45Тайландын Камбожтой хиллэдэг хотод зорчихгүй байхыг анхаарууллаа7 сар 25. 11:43Майхан толгойгоос Дамбын пост хүртэлх гол дагуу үүссэн хогийг цэвэрлэж байна7 сар 24. 19:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 24. 19:14Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:28Дунд голын ай савыг цэвэрлэж байна7 сар 24. 16:26Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа7 сар 24. 16:24Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:19COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ7 сар 24. 16:17Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:10Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна7 сар 24. 16:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 24. 16:06Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэж байна7 сар 24. 16:03Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна7 сар 24. 15:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.