Элсэлтийн шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ


7-р сарын 8
7 цаг 36 минут

     2024 оны элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-7-ны өдөр орон даяар амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тодруулбал, улсын хэмжээнд элсэлтийн шалгалт энэ сарын 4-ний өглөө 10:00 цагт түүх болон англи хэлний хичээлээр эхэлж, физик, монгол хэл гэсэн хичээлийг өгснөөр өндөрлөсөн юм.

Энэ жил Монгол Улсын хэмжээнд нийт 35939 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд өмнөх оны 3586 шалгуулагч байлаа. Тэдний 14812 нь Улаанбаатар хотынх, 17541 нь орон нутгийнх гэдгийг БҮТ-ийн мэргэжилтнүүд хэлж байв. Элсэгчид энэ өдрүүдэд нийт 10 хичээлээр шалгалтаа сонголтоор өгдөг. Элсэлтийн шалгалт өгөх хичээл сонголтыг харвал, энэ жил математикийн хичээлийн шалгалт өгөхөөр хамгийн их буюу 25720, англи хэлний шалгалтыг 23865 хүүхэд өгсөн байна.

2024 оны элсэлтийн шалгалтын төгсгөлд 77 шалгуулагч хамгийн өндөр буюуу 800 оноо авчээ. Тухайлбал англи хэлний шалгалтад нийт 35 шалгуулагч 800 оноо авсны гурав нь өмнөх оны төгсөгч бол түүхийн хичээлээр улсын хэмжээнд нэг шалгуулагч 800 оноо авсан нь Өвөрхангай аймгийн төгсөгч байгаа аж. Мөн химийн шалгалтаар улсын хэмжээнд найм, нийгэм судлалаар 31, газарзүйгээр хоёр шалгуулагч 800 оноо авчсан байна.

Өндөр оноо авсан шалгуулагчид дунд Улаанбаатар хотоос гадна Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудаас тус бүр 1-4 төгсөгч байгаа аж.  Шалгалтын дүн оноог өмнөх жилүүдтэй адил шилэн технологи буюу шалгуулагч машинаар уншуулж, дүн оноог шуурхай мэдээлж, шалгуулагчийн дэргэд анхны дүн оноог нь мэдээлсэн байна.  Мөн тухайн шалгалт өгсөн хичээлийн дүн оноог тухайн өдөрт нь багтааж, цахим хуудаст байршуулдаг учир шалгуулагчид өөрснийхөө дүн оноог шуурхай, чирэгдэлгүй авах боломжууд хэвээрээ байгааг БҮТ-ийн захирал Л.Ганбат хэлж байсан юм.

Элсэлтийн шалгалтын зохион байгуулалтын хувьд, улсын хэмжээнд нийт 46 шалгалтын байранд зохион байгуулсан юм.  Үүний  23 нь орон нутагт байгааг албаныхан хэлж байв. 

Энэ жилийн элсэлтийн шалгалтын хувьд онцлох хэд хэдэн зүйлс байлаа. Тухайлбал,  Боловсролын багц хуульд тусгагдсаны дагуу 2024 оны элсэлтийн шалгалтыг шинэ журмын дагуу зохион байгууллаа.  Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг Боловсролын үнэлгээний төвийн захирал баталдаг байсан бол энэ жилээс эхлэн БШУ-ы сайд баталдаг болжээ. Мөн тус хуульд тусгагдснаар нэр томьёоны хувьд  өмнө нь бид “Элсэлтийн ерөнхий шалгалт” гэж нэршиж заншсан бол энэ жилээс эхлэн  “Элсэлтийн шалгалт” гэдэг нэршлээр явдаг болжээ.  Мөн энэ жилийн элсэлтийн шалгалтын явцаас онцлох зүйл нь Боловсролын үнэлгээний төв энэ онд шалгалт өгөх шалгуулагчдадаа зориулан 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд  зургаадугаар сарын 10-ны байдлаар 550 гаруй шалгуулагч чатбокс, гар утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө авсныг дурдаж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой1 цаг 49 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ3 цаг 25 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа4 цаг 12 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ6 цаг 55 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ6 цаг 59 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 51 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа7 цаг 54 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа8 цаг 2 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ8 цаг 7 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна8 цаг 10 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна8 цаг 40 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ8 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 цаг 35 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 цаг 44 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.