Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ


7-р сарын 8
14 цаг 27 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээлээ.

  • Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, бөхийн спортыг шинэ түвшинд гарган олон арван шилдэг тамирчин, дасгалжуулагч бэлтгэн Монгол Улсад бөхийн спортыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан “Хангайн хүчтэн” дэвжээний зөвлөх дасгалжуулагч, Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав,
  • Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрх зүйн тогтолцоог нь бэхжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны хүндэт ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Доржийн Мөнхөө нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ:
  • Ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвар, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэн, олон арван хөгжмийн мэргэжилтэн бэлтгэж, соёл, урлагийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Шагжийн Гун-Аажавт хүртээв.
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Төр, захиргааны ахмад ажилтан Чойжинжавын Сумаахүү,
  • Монголын Ахмадын холбооны тэргүүн Цэндийн Сүхбаатар,
  • “Ариг” банкны гүйцэтгэх захирал Осордэлэгийн Хүрэлбаатар,
ГАВЬЯАТ ХУУЛЬ ЦОЛООР:
  • Монголын наториатчдын танхимын гишүүн, наториатч Рэнцэнгийн Уранбилэг,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Гүррагчаагийн Лхагва,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын зөвлөх мэргэжилтэн Ендонгийн Дондог,
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Ойн баясах” ХХК-ийн ойн инженер Банзрагчийн Эрдэнэчимэг,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • “Грандмед” эмнэлгийн дотор, зүрх судасны зөвлөх эмч Гэндэнжавын Цогтхуяг,
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
  • Монголын барилгын үндэсний ассоциацийн тэргүүн Нямрагчаагийн Баярсайхан,
ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:
  • “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн уулын ашиглалтын инженер Ренчингийн Нацагдаш,
ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:
  • Монголын оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал, дасгалжуулагч Чойжхүүгийн Эрдэнэтуяа,
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “М Си Эс холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Линговын Гантөмөр,
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
  • “Зола брос” циркийн үүсгэн байгуулагч, жүжигчин Батаагийн Золбаяр,
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
  • Жиу жицу, пауэрлифтингийн тамирчин, дэлхийн хошой аварга Батаагийн Батцэнгэл,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
  • Улаанбаатар төмөр замын Төсөл хэрэгжүүлэх нэгжийн замын мастер Энхтайваны Нэргүй нарыг шагналаа.

Мөн эрхэлсэн  ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олон баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна57 минут 24 секундын өмнө“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”1 цаг 10 минутын өмнө25 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна2 цаг 27 минутын өмнөЭмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна2 цаг 41 минутын өмнөХүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ2 цаг 45 минутын өмнөВ.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна2 цаг 49 минутын өмнө“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ахмадууд хэрхэн бүртгүүлэх вэ3 цаг 39 минутын өмнө“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авав3 цаг 46 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан3 цаг 53 минутын өмнөНийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна5 сар 6. 14:31Мах, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрчээ5 сар 6. 14:27Нийслэлд тээвэр, логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагын төлөөлөл, холбоодын удирдлагуудын саналыг сонслоо5 сар 6. 14:21Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна5 сар 6. 14:17Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын хуваарь5 сар 6. 14:15Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна5 сар 6. 10:41ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1360 болжээ5 сар 6. 9:41“Ахмадын туршлага-Байгууллагын хөгжилд” хэлэлцүүлгийг зохион байгууллаа5 сар 6. 9:35Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв5 сар 6. 9:32Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо5 сар 6. 9:21Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 9:17"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ5 сар 6. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 6. 8:11“Гэгээн муза-18” энэ сарын 16-24-нд болно5 сар 5. 16:55Сурагчдад зориулсан “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ5 сар 5. 16:39Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 5. 16:37“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аян үргэлжилж байна5 сар 5. 12:42Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав5 сар 5. 12:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно5 сар 5. 10:41Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна5 сар 5. 9:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.