Содон өнгө: Нэг өдөр спортын салбараас дөрвөн Хөдөлмөрийн баатар цолтон төрлөө


7-р сарын 8
18 цаг 12 минут
        Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмаас гурав хоногийн өмнө буюу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар хийсэн ажил, байгуулсан гавьяагаа салбар салбарын эрхмүүд үнэлүүлж, төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаав. Тэднээс спортын салбарынхан өнөөдрийн тод, содон өнгө байлаа. Нэгэн зэрэг дөрвөн Хөдөлмөрийн баатар төрсөн тохиолдол спортын салбарт үгүй. Спорт битгий хэл бусад салбарт ч ийм зүйл тохиолдол бичигдээгүй. Тэгвэл өнөөдөр Монголын спортын салбараас дөрвөн Хөдөлмөрийн баатар төрсөн нь содон үзэгдэл байлаа. Тэд бүгд салбартаа хийсэн, бүтээсэн ажилтай, гавьяатай эрхмүүд. Түүнчлэн гавьяатууд ч нэг биш нэжгээдээр нэмэгдэж спортын салбарт өнөөдөр шагналын хур биш бүр “аадар” буух нь тэр.
Ш.Даваахүү
Ш.Даваахүү
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүү өнөөдрөөс “Хөдөлмөрийн баатар” хэмээн цоллуулах нь. Тэртээ 1989 оноос хойш монгол сурын алтан шар зурхайд харваж буй тэрбээр улсын наадамдаа тав түрүүлсэн нэгэн. Ингэхдээ 1995 оны улсын баяр наадамд түрүүлэхдээ 40 сумаас 40 оносон гайхамшигт амжилтыг тогтоосон билээ. Түүний энэхүү амжилтыг өнөөдрийг хүртэл хэн ч эвдэж чадаагүй яваа юм. Эрийн гурван наадмын нэг төрөл болсон үндэсний сураар өөрөө үнэмлэхүй амжилт тогтоогоод зогсохгүй бэлтгэсэн шавь нар нь хэдэн зуугаараа тоологдоно. Ш.Даваахүү мэргэн үндэсний сурын спортоос төрөн гарсан хоёр дахь Хөдөлмөрийн баатар юм. Түүнээс өмнө дархан мэргэн А.Цэвээн энэхүү шагналыг хүртэж, харваачдын замыг нээсэн бол араасаа дахин нэг баатар дагууллаа.
Г.Өсөхбаяр
Г.Өсөхбаяр
Түүнчлэн Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр Хөдөлмөрийн баатар боллоо. Тэрбээр үндэсний бөхөөс төрж буй зургаа дахь Хөдөлмөрийн баатар болж байгаа нь энэ. Түүнээс өмнө 1992 онд Х.Баянмөнх, 1994 онд Ж.Мөнхбат, 1998 онд Б.Бат-Эрдэнэ, 1999 онд Д.Дамдин, 2006 онд Д.Цэрэнтогтох нар Хөдөлмөрийн баатар болсон билээ. Түүний хувьд үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 2002, 2003, 2005, 2009 онд түрүүлж, нэг үзүүрлэн, 14 удаа шөвгөрсөн байдаг. Түүнчлэн чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, Азийн наадмаас хүрэл, Афины олимпод оролцож байсан нэгэн. Г.Өсөхбаяр аварга бол монгол эрийн гурван наадмын нэг төрөл болох үндэсний бөхийн том төлөөлөл гэдгийг бөх сонирхогчид андахгүй биз.
Д.Онон
Д.Онон
Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Д.Онон Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Тэр уяачдаас Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хоёр дахь эрхэм юм. Түүнээс өмнө 2013 онд Тод манлай уяач Д.Даваахүү Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар энэхүү алдар цолонд хүрч байсан юм. Д.Онон манлайгийн алдарт хүрэн халзан, аварга хээр гээд олонд цуутай хүлгүүдийг нь хурдан морь сонирхогчид андахгүй.
Ч.Дамдиншарав
Ч.Дамдиншарав
Хожуу ч гэсэн хүртэх ёстойгоо хүртэж буй буурал бол Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Ардын багш Ч.Дамдиншарав юм. Монголчууд 1964 оноос хойш өвөл, зуны олимпод оролцож эхэлсэн түүхтэй бөгөөд Монголын баг тамирчдын хамгийн медалийг авчирсан гавьяа түүнийх билээ. Чөлөөт төдийгүй үндэсний бөхийн спортод олон зуун шавь бэлтгэж, спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан алдар бөх, нэрт сурган хүмүүжүүлэгч Ч.Дамдиншарав өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн нь яах аргагүй нүдээ олсон шагнал байлаа. Төрсөн дүү Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтохынхоо араас энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн түүний амжилт, гавьяаг дурдах нь илүүц биз. Учир нь, Монголын спорт сонирхогчид үүнийг дэндүү сайн мэднэ. Тэр өнөөдөр ч үндэсний бөх, чөлөөт бөхийн спортод хувь нэмэр оруулсаар, залуу үеийнхэндээ арга барил, туршлагаасаа хуваалцсаар яваа юм. Ийнхүү Чимидбазар гэх хүний гэр бүлээс хоёр Хөдөлмөрийн баатар төрсөн нь бас л содон үйл явдал билээ.
Мөн мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, улсын аварга Д.Сумъяабазар, улчин начин Д.Сэржбүдээ нарын аав гавьяат тээвэрчин, XX зууны манлай заан Д.Долгорсүрэн 78 насандаа Сүхбаатарын одон энгэртээ зүүлээ. Түүний хувьд улсын наадамд 11 удаа шөвгөрсөн бөгөөд 1968 онд улсын начин, 1976 онд заан цол хүртсэн юм.
Түүнчлэн энэ салбараас өнөөдөр чөлөөт бөх, жюү жицү, паурлифтинг, волейбол гэх мэт спортын төрөлд гавьяатууд болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаажээ.

 

Эх сурвалж: Тогтуун БАЯР itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов1 цаг 7 минутын өмнөЧингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө1 цаг 10 минутын өмнө“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо1 цаг 36 минутын өмнөОрлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав1 цаг 40 минутын өмнөГаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав2 цаг 12 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!2 цаг 18 минутын өмнөХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.