С.Чинзориг сайд эмийн хуулийг боловсруулж, батлуулахад оролцсон хүмүүст талархал илэрхийллээ


7-р сарын 9
9 цаг 18 минут
      Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсын Их хурлын хаврын чуулганаар батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах ажлыг эхлүүлээд байна.
Хууль таниулах эхний арга хэмжээг энэ сарын 5-нд зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Куоасси-Комлан болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг боловсруулж, батлуулах явцад Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа,нараас гадна хуулийг боловсруулж батлуулахад хувь нэмрээ оруулсан төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын төлөөлөл оролцлоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Куоасси-Комлан нар тус үйл ажиллагааг нээж үг хэлэв.
С.Чинзориг сайд “Шинэ хуулиар малын болон хүний эм, эмнэлгийн хэрэгслийг хамтад нь зохицуулж байсныг салгасан. Эмээс гадна эмнэлгийн өндөр үнэтэй тоног төхөөрөмж, эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, протез, суулгац зэргийг хүний бие махбодид үзүүлэх эрсдэлээс хамааран ангилж тэдгээрт тавигдах шаардлага болон аюулгүй ажиллагааг хангах стандарт, заавар, хяналт зэргийг илүү тодорхойлон хуульчилж, эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид өөрийн үйлдвэрлэлд ашиглах түүхий эдээ импортлох, бүтээгдэхүүнээ ханган нийлүүлэх эрхийг тусгай зөвшөөрөлд нь багтаан олгохоор болсноор тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх боломж бүрдсэн.
Хуульд эмийн үйлчилгээний идэвхжил буюу биоэквивалентыг тодорхойлох шинжилгээг үндэсний түвшний лаборатори болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хийдэг байх зохицуулалтыг тусгасан зэрэг зохицуулалтыг хийж өгсөн юм.
Түүнээс гадна эмийн үнийг бууруулж, чанарыг сайжруулах зорилгоор улсын төсвийн санхүүжилтээр худалдан авч байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын чанарын шаардлага хангасан гадаад улсын үйлдвэрээс болон олон улсын байгууллагаас мөн ДЭМБ-ын үнэлгээгээр хүлээн зөвшөөрөгдсөн орноос шууд болон дамжуулан худалдан авах эрх зүйн орчинг бүрдүүлсэн” зэргээр Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд орсон зарчмын томоохон өөрчлөлтүүдийн талаар дурдаад, хууль боловсруулж, батлуулах явцад оролцсон төрийн болон төрийн бус байгууллага нийгэмлэг холбоодын төлөөлөлд талархал илэрхийлсэн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте Эрүүл мэндийн сайд, хуулийн ажлын хэсгийн гишүүд болон хуулийн төсөл дээр хамтарч ажилласан бүх хүнд баяр хүргээд цаашид дагалдан гарах дүрэм, журмуудыг боловсруулах, хуулийг хэрэгжүүлэхэд ДЭМБ-ын зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байгааг хэлсэн. Мөн тэрбээр эмийн чанар, аюулгүй байдал нь монгол хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад маш чухал үүрэгтэй учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс цаашид эмийн бүртгэл, зах зээлийн дараах тандалтыг сайжруулах, эмийн хяналтын лабораторийг бэхжүүлэх зэрэг ажилд бүхий л талын дэмжлэгийг үзүүлнэ гэлээ.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хуулийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч хууль дагалдан гарах дүрэм, журам, стандартуудыг боловсруулах ажлыг ирэх аравдугаар сарын 1-нээс өмнө дуусгахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг өгсөн юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ7 цаг 21 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана7 цаг 25 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 35 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 34 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 38 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.