С.Чинзориг: Эм шинжлэх лабораторийн үйл ажиллагаа өндөр түвшинд хүрэх боломж бүрдлээ


7-р сарын 9
11 цаг 13 минут
     Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм шинжлэх лабораторит ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас 7 төрлийн 9 багаж, тоног төхөөрөмж, багажтай холбогдох иж бүрэн 5 компьютер нийлүүлснийг өнөөдөр /2024-07-08/ хүлээлгэн өглөө.
Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте, ЭЭХХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа, Эм шинжлэх лабораторийн дарга Д.Номинцэцэг болон холбогдох албаны хүмүүс оролцсон.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбар болон эмийн чанар, хяналтын лабораторийн хувьд түүхэн үйл явдал болж буйг онцлоод “Манай салбарт тулгамдаж байсан томоохон асуудлын нэг нь эмийн чанар, аюулгүй байдал юм. Ялангуяа эмийн чанар, хяналтын лаборатори шаардлага хангахгүй байгаа талаар иргэд хэлдэг.
Уг лабораторит 10 гаруй жилийн өмнө тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн боловч өнөөгийн нөхцөлд эмийн чанарт тавих хяналтыг сайжруулах боломжгүй болсон. Тиймээс өнгөрсөн жил Дэлхийн банкны Цар тахлын сангийн 10 сая ам.долларын санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд энэ удаа нийлүүлж буй эдгээр 7 төрлийн 9 багаж, тоног төхөөрөмж нь эмийн чанарын хяналт баталгаажуулалтыг өндөр түвшинд хийж, лабораторийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар дээшилж, чадавх бэхжих боломж бүрдэж байгаа юм.
УИХ-ын чуулганаар батлуулсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эмийн чанар, хяналттай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтуудыг оруулсан. Тиймээс цаашид эмийн лабораторийг бүрэн шинэчилж, олон улсын стандартад нийцсэн ахисан түвшний лаборатори байгуулах нь зүйтэй” хэмээлээ.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте “Эмийн чанар, хяналтын лабораторийн чадавхийг бэхжүүлэх нь бидний заавал хийх ёстой ажил. Эмийн агентлагийг үр дүнтэй ажиллуулахад бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, боловсон хүчин чадварлаг байх хэрэгтэй. Уг асуудлыг шийдвэрлэхэд С.Чинзориг сайд богино хугацаанд бодитой ажлуудыг хийж чадсан. Иймд бид эхний ээлжинд авсан санхүүжилтээ үр дүнтэй ашиглаж чадвал нэмэлт санхүүжилт авах боломжтойг дуулгахад таатай байна” гэв.
Эм шинжлэх лабораторид дээрх тоног төхөөрөмжийг ашигласнаар эмийн бодисын таних урвал, туналт, уусалт, хольц тодорхойлох, уураг болон азотын агууламж, эмийн түүхий эдийн зарим тооны тодорхойлолтыг хийхээс гадна лабораторийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, дээж шинжлэх хугацааг бууруулах, ачааллыг багасгах үр дүнтэй юм.
Мөн Эм шинжлэх лаборатори нь Кьелдалын автомат анализатор, потенциометрийн титрлэгчтэй болсноор биологийн идэвхит бүтээгдэхүүнд уураг болон азотын агууламж тодорхойлох, эмийн түүхий эдийн зарим тооны тодорхойлолтыг бүрэн шинжлэх боломж бүрдэв.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нар эмийн хяналтын лабораторийн тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, урвалж бодис, өсгөврийн нөөц, эмийн дээжүүдийн шинжилгээ, хадгалалтын горим болон шинжээчдийн ажиллах орчин, нөхцөлтэй танилцаж, санал солилцлоо.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа4 сар 9. 15:25Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ4 сар 9. 15:21Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно4 сар 9. 15:18Дорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна4 сар 9. 10:40“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно4 сар 9. 10:37УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ4 сар 9. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 9. 10:25Ормузын хоолойг дахин хаажээ4 сар 9. 10:21“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ4 сар 9. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4 сар 9. 10:15“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.