Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийлээ


7-р сарын 9
11 цаг 30 минут

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан найрсаг харилцааг  өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Хааны гэр бүл болон Бутаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тэрбээр 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж буйг өндрөөр үнэллээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч түүх, шашин, соёлын биет бус өвийн гүнзгий хэлхээ холбоотойг онцолж, энэ удаагийн төрийн айлчлал өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа ахиулан, харилцааны түүхэн шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд энэ сул талаа давуу тал болгон, нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэлийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, нийгэм, эдийн засгийн нийтлэг сорилт, бэрхшээлийг даван туулж, тогтвортой хөгжлийг цогцлоох чиглэлд хамтран ажиллахын төлөө гэдгээ нотоллоо.

Түүнчлэн Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын Судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах үйлсийн төлөө хамтран ажиллахаар тогтлоо.

Энэ удаагийн айлчлалын дүнгээр гаргасан Хамтарсан мэдэгдэл нь улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг салбарыг хөгжүүлэх замын зураглал нь болж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц бололцоогоо ажил хэрэг болгож, оюутан залуусаа тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулахаар шийдвэрлэлээ.

Иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх зорилгоор “Go Mongolia” үндэсний брэндийг “Bhutan Believe” үндэсний брэндтэй уялдуулахаар болов.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтарч, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Цог Жавхлант Хааны   “Зуун сая жимсний мод” тарих санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр боллоо.

Хоёр улсын төрийн тэргүүн бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснээ бататган, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа харилцан нотоллоо.

Уулзалтын дүнгээр Монгол Улс, Бутаны Хаант Улсын хамтарсан мэдэгдэл, мөн хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүд байгууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь3 цаг 15 минутын өмнө“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө3 цаг 20 минутын өмнө“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав3 цаг 24 минутын өмнө“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ5 цаг 24 минутын өмнөУлаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цаг 26 минутын өмнөӨмнөд Солонгос төрийн салбарт 2 өдрийн автомашины хязгаарлалт тогтоолоо5 цаг 29 минутын өмнөС.Бямбацогт: Улс төржилтийг хойш тавьж, зөрчилгүй байх тал дээр анхаарч ажиллана5 цаг 36 минутын өмнөБусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ7 цаг 58 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ9 цаг 54 минутын өмнөБаянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина4 сар 2. 9:51АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв4 сар 2. 9:44Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна4 сар 2. 9:37НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана4 сар 2. 9:32Ажлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав4 сар 2. 9:29ХҮН нам Засагт хамтрахаар шийджээ4 сар 2. 9:16Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр4 сар 2. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 2. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 2. 9:04УИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.