УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Мэргэжлийн холбоод, бизнесийн төлөөлөл, судлаачдыг шинэ УИХ-тай хамтран ажиллахыг уриалж байна


7-р сарын 9
12 цаг 16 минут

     Монголын Эдийн засгийн форум 14 дэх удаагийн чуулган “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байна.  Чуулга уулзалтын (2024.07.09) хоёр дахь өдрийн арга хэмжээг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ, УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн, сонгуулийн холимог тогтолцоо хэрэгжсэний үр дүнд Улсын Их Хуралд таван нам, эвсэл суудал авч, нийгмийн олон бүлгийн төлөөлөл сонгогдсон. Үр дүнд нь парламентын мэргэжлийн байдал, нөөц чадамж болон эдийн засгийн олон салбарыг төлөөлөх чадвар эрс дээшилж, нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж байгаа нь тодорхой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй ард түмэн, баялаг бүтээгчид, салбар салбарын төлөөлөл, дуу хоолой болж, тулгамдсан асуудлуудад бодит шийдлийг дэвшүүлэн, зохих хууль тогтоомжид тусгуулах үндсэн чиг үүрэгтэй гэдгийг тодотголоо.

Бизнесийн салбарынхныг төрөөс аливаа дарамт шахалтгүй, хөрөнгө оруулагчид болон хамтран ажиллагсадтайгаа байгуулсан гэрээ хэлцэл нь биелдэг, асуудлаа шударга шүүхээр түргэн шуурхай шийдвэрлүүлж чаддаг байх хууль эрх зүйн орчныг УИХ-аас бүрдүүлж өгөх ёстой. Мөн хууль эрх зүй, бодлогын тогтвортой байдлыг хангах, гэнэтийн ойлгомжгүй байдлаас сэргийлэхийн тулд шинээр боловсруулах, өөрчлөлт оруулах хууль тогтоомжид салбарын төлөөллийн дуу хоолойг нээлттэй сонсдог байх болно. Иймд мэргэжлийн холбоод, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид та бүхэн тулгамдсан асуудлуудаа нээлттэйгээр дэвшүүлж, зохих хууль тогтоомжийг засаж залруулахад шинээр байгуулагдсан УИХ-тай бүх талаар хамтран ажиллахыг уриалж байна гэв.

Түүнчлэн төрийн байгууллагаас гаргасан дүрэм, журамтай холбоотой хүндрэл чирэгдэл, тодорхойгүй байдлыг залруулах, улмаар бизнес дэх төрийн зохисгүй оролцоог залруулах зорилт, чиглэлийг тууштай баримтална. Энэ хүрээнд нэгдүгээрт иргэн, аж ахуйн нэгж бизнес, худалдаа наймаа эрхлэхэд тулгардаг төрөөс тогтоосон тодорхойгүй, хоёрдмол утгатай, давхардал зөрчилтэй хууль эрх зүйн орчныг нарийвчилж сайжруулан, асуудал төрийн албан тушаалтны үзэмжээр шийдэгддэг байдлыг халах бодлого баримтална. Хоёрдугаарт төр иргэнтэйгээ өрсөлддөг буюу хувийн хэвшил эрхлэх боломжтой ажил үйлчилгээг төрийн зүгээс эрхлэхгүй байх Засгийн газрын бодлогыг тууштай үргэлжлүүлэн дэмжих болно. Гуравдугаарт төрөөс аль нэг компани, аж ахуйн нэгжид давуу тал үүсгэж, шударга бус өрсөлдөөнийг өөгшүүлэх замаар иргэд, хэрэглэгчид, өрсөлдөгчдийг нь хохироодог буруу жишгийг засна. Өнгөрсөн хугацаанд хүн амын өдөр тутмын хэрэглээ болсон гурил, барилга байшин барихад хэрэгтэй цемент, аялал жуулчлал, бизнесийг тэлэхэд шаардлагатай агаарын тээврийн үнэ шударга бус өрсөлдөөний үр дүнд хэдхэн компаниудын гарт нэг мөр ороод байсан. Цаашид ийм жишгийг давтахгүйн тулд бизнесийн өрсөлдөөний орчныг боловсронгуй болгох эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна хэмээлээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгнийхээ төгсгөлд УИХ дахь хамгийн олон суудалтай гурван нам Засгийн газрыг хамтран байгуулахаар харилцан тохиролцож, санамж бичиг байгуулан ирэх дөрвөн жилд улс орны нийгэм, эдийн засгийг хөдөлгөх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлж, зөвшилцлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээ хийж байна. Ийнхүү зөвшилцлийн зарчим дээр боловсруулах Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр бол зөвхөн дөрвөн жилээр зогсохгүй ирэх 10-20 жилийн хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын нөхцөл, суурь байх болно гэж үзэж байна. Иймд энэ хоёр өдөрт эдийн засгийн гол салбаруудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид та бүхний дэвшүүлж байгаа бодлогын зөвлөмж, чиглэлүүд зөвшилцлийн хөтөлбөрийг боловсруулахад чухал ач холбогдолтой хэмээлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ38 минут 46 секундын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ43 минут 10 секундын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ1 цаг 35 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа1 цаг 38 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа1 цаг 46 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ1 цаг 51 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна1 цаг 54 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна2 цаг 25 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ2 цаг 42 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа3 цаг 20 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно3 цаг 28 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.