Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2024.07.08) Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан.
УИХ энэхүү хуулийн төслийг өнөөдөр яаралтай горимоор хэлэлцэж байна. Хуулийн төслийг баталсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн танилцуулгыг хийх аж. Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөснөөр УИХ-ын анхдугаар чуулганыг хаахаар товложээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 16 яам, 22 сайдтай байхаар дээрх хуулийн төсөлд тусгасан. МАН-ын хувьд, өмнөх Засгийн газрын зарим сайдаа улираан ажиллуулна. Харин тэрбээр АН, ХҮН намаас сайдаар томилуулах хүмүүсийн талаар ямар зөвшилцөл хийсэн нь тодорхойгүй байна.
Ж.Энх
Сэтгэгдэл бичих