Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Бейсенийг сонгохыг дэмжлээ


7-р сарын 9
17 цаг 06 минут

      Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.07.09/ хуралдаан гишүүдийн ирц 100 хувь бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Замира даргалсан. Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан Байнгын хороодыг хуваарилсан талаар мэдээлэл өгч, УИХ дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдахаар болсон гэв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенг сонгохоор шийдвэрлэхдээ нэр дэвшигчийн сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзсан гэдгийг онцолсон юм.

Буланы Бейсен нь 1972-1982 онд Өлгий сумын 10 жилийн 1 дунд сургууль, 1982-1988 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Анагаах ухааны магистр, клиникийн профессор цолтой. Б.Бейсен нь 1989-1991 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрны мэс заслын их эмч, 1991-1995 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч,1995-1998 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслийн тасгийн эрхлэгч, 1998-2004 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч, 2004-2012 онд Баян-Өлгий аймгийн мэс заслын тасгийн эрхлэгч бөгөөд Зөвлөх эмч, 2012-2016 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, 2016 оноос Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна гэв.

Энэ үеэр танхимаас Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлсэн тул Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатарын гаргасан горимын саналаар УИХ дахь АН-ын бүлэг 20 минутын завсарлага авлаа.

Завсарлагын хугацаа дууссан тул асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, Байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг санал хураалт явуулж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр болсон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Т.Аубакир, Б.Уянга, З.Мэдсайхан, Р.Сэддорж, Ц.Идэрбат, Х.Отгонбаяр нар асуулт асууж, үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, П.Батчимэг нар  хариулт өглөө.

Гишүүд 2024-2028 онд малын индескжүүлсэн даатгал, газар тариалангийн хөгжил, бэлчээр ашиглалт, мал махны экспортыг нэмэгдүүлэх, агаарын бохирдол зэрэг байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, салбарын яамдтайгаа холбоотой ажиллаж хууль эрх зүйн орчныг сайжруулахад хэрхэн ажиллах талаар нь илүүтэй тодруулж байв.

Ингээд УИХ дахь АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана5 цаг 23 минутын өмнөТөрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө5 цаг 28 минутын өмнөЭдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа5 цаг 31 минутын өмнөГ.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана5 цаг 38 минутын өмнөМонголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна7 цаг 56 минутын өмнөҮерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна8 цаг 1 минутын өмнөЕрөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана8 цаг 4 минутын өмнөГал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ8 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна8 цаг 14 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо9 цаг 1 минутын өмнөЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ9 цаг 4 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ9 цаг 8 минутын өмнөХөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа9 цаг 49 минутын өмнө“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 цаг 53 минутын өмнөТатварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо9 цаг 57 минутын өмнөТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо4 сар 8. 9:25УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 8. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 8. 9:18ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.