УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт бараалхлаа


7-р сарын 9
17 цаг 20 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-т 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод Бутаны Хаант Улсыг Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд холимог тогтолцоогоор бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламентын даргаар сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүслээ. Түүнчлэн хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал ач холбогдолтойг тэмдэглээд энэ чиглэлд талууд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцлов.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан цаашид хоёр улсын парламент хоорондын ажил хэрэгч уулзалт, ойр дотно хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, парламентын бүхий л түвшний төлөөлөгчдийн харилцан солилцоог идэвхжүүлэх нь уламжлалт харилцааг бэхжүүлэх нэгэн үндэс суурь болно гэдгийг тодотголоо.  Айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн ярьж тохирсон санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлд Монгол Улсын Их Хурлын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук болон түүний гэр бүл Монгол Улсын Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд хүндэт зочноор оролцож, монголын өвөрмөц соёлын өв, баялаг түүхтэй танилцаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлалд нь амжилт хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо3 цаг 42 минутын өмнөХахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв3 цаг 47 минутын өмнөЛ.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай3 цаг 50 минутын өмнөАжлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа3 цаг 56 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 31-ний өдрийн ирцийн мэдээ4 цаг 50 минутын өмнөЯвган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ6 цаг 33 минутын өмнө“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна6 цаг 38 минутын өмнөСурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ6 цаг 43 минутын өмнөХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа6 цаг 49 минутын өмнөМаргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ9 цаг 29 минутын өмнөЭнэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна9 цаг 39 минутын өмнөОрмузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна9 цаг 44 минутын өмнөАлдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ3 сар 31. 9:53Үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо3 сар 31. 9:42Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь3 сар 31. 9:37Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ3 сар 31. 9:27Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа3 сар 31. 9:24Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо3 сар 31. 9:19УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 31. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан3 сар 31. 9:06Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 30. 15:32”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 30. 14:46Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана3 сар 30. 14:42Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ3 сар 30. 14:37Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна3 сар 30. 14:33Н.Номтойбаяр Н.Учралын танхимд Шадар сайдын суудал горилж байна3 сар 30. 13:14Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина3 сар 30. 12:45Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна3 сар 30. 12:39“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн3 сар 30. 12:36О.Цогтгэрэл “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэсэн Ц.Нямдоржийн үгэнд дөрөөлж, Х.Тэмүүжинг УИХ-ын даргад зүтгүүлэх үү3 сар 30. 11:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.