ЁЗДБХ: УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг томилох нь зүйтэй гэв


7-р сарын 9
17 цаг 26 минут

      Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2024.07.09) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон УИХ-ын дэгийг шинэчлэн тогтоох зэрэг гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Баярмагнайн Баярбаатарыг Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс нэр дэвшүүлж байгааг тус бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар илтгэн танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Баярмагнайн Баярбаатар нь 1981 оны дөрөвдүгээр  сарын 08-ны өдөр төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1988-1998 онд нийслэлийн 48 дугаар сургуулийг, 1998-1993 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуулийг төгссөн. 2020-2021 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2021 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн докторантурт суралцаж байна. Эрхзүйч мэргэжилтэй. 2003-2004 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах, 2004-2006 онд Улсын Их Хурлын дэд даргын шадар туслах, 2006-2008 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах, 2008-2011 онд УИХ дахь Монгол Ардын намын бүлэгт ахлах референт, 2011-2012 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газарт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, 2012-2016 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан, 2016-2020 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн МАН-ын Ажлын албаны намын зохион байгуулалтын газрын дарга, 2020 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа.

Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, Д.Энхтуяа, Д.Бум-Очир, Х.Баасанжаргал нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ард түмний төлөөллийг хэрэгжүүлэх хууль тогтоогчдын хувьд ёс зүйн асуудал чухал гэдгийг гишүүд онцолж байв. Ийнхүү хэлэлцээд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намаас нэр дэвшүүлсэн Баярмагнайн Баярбаатарыг Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78,5 хувь нь дэмжлээ. Тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа илтгэхээр тогтов.

Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох, эсэх талаарх байсан бөгөөд 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламентын намрын ээлжит чуулганыг дуустал шинэ дэгээрээ явах тухай саналыг тус Байнгын хороонд ирүүлсэн тул өөрчлөх шаардлагагүй гэсэн тайлбарыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар хийсэн юм. Түүнчлэн чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох асуудлаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга санал гаргаж, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай гэв.

Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, П.Наранбаяр нар байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийг бие даасан бүтэц болгон томруулах шаардлагатай хэмээн сануулсан юм. Улсын Их Хурлын гишүүд ийнхүү үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн тогтоох шаардлагагүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь дэмжлээ. Ингээд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг “2024 оны УИХ-ын хуралдааны дэг” хэмээн хүлээн зөвшөөрсөнд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” цуврал хэлэлцүүлэгт урьж байна1 сар 26. 10:57Ирэх сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна1 сар 26. 10:51Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 сар 24. 23:09“Талбайн савдгууд” буюу Монголыг хорлогчдод төр төмөр нүүрээ үзүүлэх үү1 сар 24. 20:56УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг1 сар 24. 16:28Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэлээ1 сар 24. 16:24Эрүүл мэндийн яам гадаадад ажиллаж, суралцаж буй эмч нартай хамтарч ажиллана1 сар 24. 14:00ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ1 сар 24. 13:56207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлжээ1 сар 24. 13:54Завханд - 48.8 хэм хүрч хүйтэрчээ1 сар 24. 13:51Л.Оюун-Эрдэнэ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн1 сар 24. 13:44Анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэв1 сар 24. 11:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ1 сар 24. 11:43Хоёр хоногт нэг эмэгтэй "умайн хүзүүний хорт хавдар"-аар нас барж байна1 сар 24. 11:25Оскарын шагналд нэр дэвшигчид тодорлоо1 сар 24. 11:22УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ1 сар 24. 10:32БНТУ-ын “ACIBADEM” эмнэлэг болон “ACIBADEM” их сургуульд эмч, мэргэжилтнүүдээ сургана1 сар 24. 10:29“Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна1 сар 24. 10:22БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд1 сар 24. 10:19Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ1 сар 24. 9:49Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 сар 24. 9:07Нэгдүгээр сургуулиас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх замыг П.Очирбат агсны нэрэмжит гудамж болголоо1 сар 24. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн1 сар 24. 8:55ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ1 сар 23. 18:17ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив1 сар 23. 16:32Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно1 сар 23. 14:45Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав1 сар 23. 14:36Маргааш дараах байршилд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана1 сар 23. 13:07Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна1 сар 23. 11:52Рио Тинто татварын маргаанд 295 сая доллар төлөх саналаа Монголын Засгийн газарт хүргүүлжээ1 сар 23. 11:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.