НББХ: Байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасанг сонгохыг дэмжив


7-р сарын 9
17 цаг 35 минут

     Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойно 14:10 цагт хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан гишүүдийн 78.3 хувь оролцсон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалан явуулав.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар парламентад суудалтай намуудын харилцан тохиролцож байгуулсан санамж бичгийн дагуу ХҮН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүн тус Байнгын хороог удирдаж ажиллахаар болсныг танилцуулсан юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасанг нэр дүвшүүлж буй талаар Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцууллаа. Түүний мэдлэг боловсрол, ажлын туршлагыг харгалзан нэр дэвшүүлж байгаа талаар тэрбээр тэмдэглэв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшигч Л.Энхнасангаас Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, С.Эрдэнэбат нар хүн амын бүлгүүдийн хөгжил, хамгааллын талаарх туршлага, жирийн ажилчид болон нийгмийн сонирхогч бүлгүүдийн эрх ашгийн тэнцлийг хэрхэн хангах, өмнө хийгдсэн бодлогыг үргэлжлүүлэх, сайжруулах, засах талаар ямар ажил хийхийг нь асууж, хариулт авлаа. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, С.Эрдэнэбат, Ж.Чинбүрэн, С.Зулпхар, Ж.Баярмаа, Д.Үүрийнтуяа, Б.Бейсен нар нар үг хэлж, нийгмийн даатгалын шинэчлэл, хувийн тэтгэвэр сан бий болгох, нийгмийн салбарын гүйцэтгэлийг бодитой үнэлэх, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг ажлын байрны тоогоор бус тэдгээрийн чанараар илэрхийлэх, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтэд нийгмийн үнэлгээг нэмж оруулах, эрүүл мэндийн салбарын асуудлуудад анхаарч ажиллах, Байнгын хорооны болон намын үйл ажиллагааг ялгаж, нийгмийн салбарын бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх ажилд Байнгын хорооны гишүүдийн мэдлэг, туршлага, ур чадварыг бүрэн дүүрэн дайчилж ажиллах талаар хөндөн ярив. Мөн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, даатгалын тогтолцооны шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг өөр хооронд нь уялдуулах, бодлогын залгамж чанарыг хадгалах, хавтгайрсан халамжийг цэгцлэх, хөдөлмөрийн зах зээлийг либералчлах, мэдрэмжтэй ажиллаж, намдаа гэхээсээ илүү Байнгын хорооны гишүүдийн дадлага туршлага, хүчинд найдах, Улсын Их Хурлаас батлагдан гарах хууль тогтоомж нийгмийн хамгааллын бодлогын мэдрэмжтэй байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэсэн санал, зөвлөмжийг хэлж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд хандан, нэр дэвшигч Л.Энхнасанг дэмжиж ажиллахыг хүссэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасанг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.