Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс “Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нийт 14 албан хаагчийг төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.Энэ удаагийн арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн гишүүд, ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцсон.
Уг арга хэмжээг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Д.Очирбат үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, тогтоомжийг дээдлэн хүндэтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн төлөө эрдэм мэдлэг, авъяас чадвараа дайчлан ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, идэвхи санаачлагатай ажиллахыг тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад захив.
Мөн энэ өдрийг тохиолдуулан “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Сандагжавын Тунгалаг шагнагдлаа.

Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулжээ
“what3words” апплейкшн таныг эрсдэлээс хамгаална
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зуд болох төлөв гарчээ
Ц.Түмэнбаяр: Бидний хэрэглэж буй хоёр төрлийн түлш угаартах эрсдэл өндөртэй байна
БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.gif)

Сэтгэгдэл бичих