УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилж, зарим Байнгын хорооны дарга нарыг сонгов


7-р сарын 9
17 цаг 50 минут

       УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томиллоо

Улсын Их Хурлын анхдугаар чуулганы өнөөдрийн (2024.07.09) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 53 минутад эхэлж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ талаарх саналаа танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө…” гэж заасны дагуу Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Барсүрэнгийн Баасандоржийг томилуулахаар санал болгож байна гэв. Тэрбээр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1997-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2009-2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн Олон улсын их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрбээр 2001-2002 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 2002-2006 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн хэлтсийн шинжээч, 2006-2008 онд Хууль зүйн байнгын хорооны референт, 2008-2009 онд Хууль зүйн байнгын хорооны зөвлөх, 2011-2013 онд Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга, 2015-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2020 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, 2020-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2022-2023 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2023 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байгаа аж.

Б.Баасандорж нь төрийн албанд 23 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлж, батлуулах чиглэлээр 16 жил, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр таван жил, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр хоёр жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 15 жил тус тус ажилласан. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх шаардлагыг бүрэн хангаж байгаа гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлоод “Төрийн албанд гүйцэтгэх албан тушаалаас удирдах албан тушаал хүртэл шатлан дэвшиж ажилласан. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Хүний эрхий салбар, нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийг хангах, шүүхийн шинэтгэл, улсын бүртгэлийн шинэтгэл зэрэг хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж байсан. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 126 парламентын гишүүнтэй байх, хувь тэнцүүлсэн болон олонхын сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн төсөл боловсруулах болон иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх Засгийн газрын дэд ажлын хэсгийг ахалж ажилласан. Мөн төрийн захиргааны үйл ажиллагаа, төрийн үйлчилгээнд процесс суурьтай оновчтой, үр дүнтэй засаглалыг бэхжүүлэх зорилгоор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын хүрээнд процессын дахин инженерчлэлийг эхлүүлж нийгмийн хамгаалал, хөдөлмөр, эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, ирээдүйн загварыг гаргах ажлыг амжилттай хэрэгжүүлж ажилласан. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Барсүрэнгийн Баасандоржийг томилуулах саналыг танилцуулж байна” гэв.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм. Тус Байнгын хороо 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Барсүрэнгийн Баасандоржийг томилуулах Улсын Их Хурлын даргын саналыг хэлэлцжээ. Ингээд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Барсүрэнгийн Баасандоржийг томилж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Дамдины Энхбатыг чөлөөлөх тухай саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Улсын Их Хурлын даргын дээрх санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Б.Батбаатар нар асуулт асууж, санал хэлэв. Дараа нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Дамдины Энхбатыг чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд холбогдох Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Д.Амарбаясгалан дарга нэгдсэн хуралдаанд эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм. Дараа нь Барсүрэнгийн Баасандоржийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжих санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 105 гишүүний дийлэнх олонх дэмжиж, “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан дээрх тогтоолыг нэгдсэн хуралдаанд эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм.

Зарим Байнгын хорооны дарга нарыг томиллоо

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасны дагуу Улсын Их Хурал 11 Байнгын хороотой ажиллах бөгөөд энэ үндсэн дээр Улсын Их Хурлын зарим Байнгын хороо хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа, Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Ингээд Байнгын хорооны даргад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

1.Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар;

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Буланы Бейсен;

3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрам; 

4.Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баярмагнайн Баярбаатар;

5.Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жаргалсайханы Золжаргал;

6.Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Лутаагийн Энхнасан;

7.Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ренчинбямбын Сэддорж нар анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тус тус сонгогдов.

Иймээс энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсан тооцож, Д.Амарбаясгалан дарга “Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай” тогтоолын эцсийн найруулгыг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Дараа нь “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын О.Номинчимэг танилцуулав.

Тогтоолын төсөлд “Журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн болон тус тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам”-ын 1 дэх заалтын “31 дүгээр” гэснийг “27 дугаар” гэж, мөн журмын 10 дахь заалтын “Засгийн газрын гишүүн тангаргийг хамтаар буюу ганцаар өргөж болох бөгөөд хамтаар өргөхөд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу тангаргийг ээлжээр уншина” гэснийг “Засгийн газрын гишүүн тангаргийг хамтаар өргөх бөгөөд насаар хамгийн ахмад гишүүн тангаргийг уншиж бусад гишүүд давтан хэлнэ. Засгийн газрын гишүүн нөхөн томилогдсон тохиолдолд тангаргийг ганцаар өргөж болно” гэж өөрчилж,  2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байв.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцээд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулсан юм.

Санал хураалтад оролцсон гишүүдийн 67.3 хувь нь дэмжсэн тул төсөл батлагдаж, Улсын Их Хурлын дарга “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгын уншиж, танилцууллаа. Үүгээр үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ6 цаг 30 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана6 цаг 34 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо6 цаг 44 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов8 цаг 43 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ8 цаг 47 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ9 цаг 52 минутын өмнөХаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.