Д.Амарбаясгалан: Анхны 126 гишүүнтэй УИХ хөгжил дэвшлийг авчрах нэр төртэй үүрэг, зорилтыг тээж байна


7-р сарын 10
10 цаг 07 минут

        Анхдугаар чуулганыг хааж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан 9 дэх удаагийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар гишүүд тангаргаа өргөж, намын бүлгүүд байгуулагдан, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Түүнчлэн Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилон, Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталж, улмаар хамтарсан Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд танилцуулж, тангараг өргүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлт, сонгуулийн холимог тогтоолцоогоор бүрдсэн анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурал, эх орныхоо ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшлийг авчрах нэр төртэй үүрэг, зорилтыг тээж байна.

Иймд, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй энэ удаагийн Улсын Их Хурал хууль тогтоомжийг хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, илүү мэргэжлийн түвшинд явуулах ёстой.

Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, олон нийт, салбар салбарын дуу хоолой болж, монголчуудын амьдралд тулгамдаж байгаа болон шинэ тутам үүсэж буй асуудлуудын бодит шийдлийг олж, зохих хууль тогтоомжид тусгуулан ажиллах үндсэн чиг үүрэгтэй.

Улмаар Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч байгууллага гэдгийг баталгаажуулж, олон нийтийн зүгээс Улсын Их Хуралд өгөх үнэлэмж, итгэлийг дээшлүүлэх шаардлага бидний өмнө байна.

Иймд тангаргаа өргөсөн гишүүд Та бүхэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын төрийн тогтолцоо, парламентын ардчиллыг бэхжүүүлэхийн тулд Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах асуудлыг анхааралдаа авахаас гадна улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй ажиллахыг хүсье.

Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүн бүр ажилтайгаа сайтар танилцаж, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, санаачлах хууль тогтоомжийн чиглэлээ тодорхойлон иргэд, олон нийттэй уулзалт, хурал зохион байгуулж идэвхтэй ажиллах нь зүйтэй байна.

Улсын Их Хурлын даргын хувиар Та бүхний мэргэжил, туршлагад үндэслэн салбар салбарын эрх зүйн орчинд тулгамдсан асуудлыг тодорхойлох, холбогдох хууль эрх зүйн орчныг нарийвчлах, тодорхойгүй, тэгш бус байдлыг арилгах чиглэлээр гишүүн бүртэй тухайлан хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Эхний ээлжинд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, үүрэг хариуцлагын зохистой түвшинг баталгаажуулах, зах зээлийн шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх зэрэг асуудлаар ойрын хугацаанд ажлын хэсэг байгуулж, зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэх болно.

Илүү мэргэжлийн бүтээлч, ил тод, нээлттэй, шинжлэх ухаанч хэлэлцүүлгийн үр дүнд цагаа олсон, бодитой, үр ашигтай бодлогыг дэвшүүлж, хяналт тавьж, дүгнэж чаддаг шинэ цагийн улс төрийн соёлын төлөө хамтран ажиллацгаая.

Шинээр бүрдэж байгаа хамтарсан Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Үндэсний баялгийн сан, 20 минутын хот, Шинэ хоршоо болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг чухал бодлого, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй байна.

Эдгээр бодлогын баримт бичиг, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь Монгол Улсын эрх ашигтай холбоотой асуудал юм. Иймд энэ чиглэлээр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байгаа намууд үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын залгамж чанарыг хадгалсан, ирээдүйг харсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” боловсруулна гэдэгт итгэж байна.

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ болон хамтарсан Засгийн газрын гишүүдэд ажлын өндөр амжилт хүсье.

Анхдугаар чуулган хаагдсаныг мэдэгдье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ататуркийн бунхан цогцолбор”-т хүндэтгэл үзүүллээ1 цаг 26 минутын өмнөСЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв1 цаг 30 минутын өмнөМонгол зураач А.Гэгээгийн бүтээл Нидерландын хааны шагналд нэр дэвшлээ1 цаг 57 минутын өмнөБаянхошуу орчимд агаар их бохирдолтой байна4 цаг 53 минутын өмнө“Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна5 цаг 2 минутын өмнөӨнгөрсөн арванхоёрдугаар сар 25 дахь дулаан сар боллоо6 цаг 47 минутын өмнөУИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 11 минутын өмнөТББХ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив7 цаг 13 минутын өмнөТээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэлжээ8 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн8 цаг 28 минутын өмнөАгаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөлөө1 сар 15. 22:12Ажлын хэсэг эрүүл мэндийн даатгалтай холбоотой судалгааг нэгтгэж, дүн шинжилгээ хийхээр тогтов1 сар 15. 21:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ1 сар 15. 21:13УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа1 сар 15. 21:09Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ1 сар 15. 21:05ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслүүд, нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ1 сар 15. 19:07“Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт онол, практикийн хурал боллоо1 сар 15. 17:06Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэж болзошгүй газрууд1 сар 15. 13:17Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд монголын 12 тамирчин өрсөлдөж байна1 сар 15. 13:09Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 29, 30, 31-нд амарна1 сар 15. 12:42Нэгдүгээр хороололд агаар хамгийн их бохирдолтой байна1 сар 15. 9:12ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө1 сар 15. 9:07Мөс цөмрөх аюулаас сэрэмжил1 сар 15. 9:01ЭЗБХ: Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болов1 сар 15. 8:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо1 сар 15. 8:54Орон сууцны мкв “ордер” дээрх хэмжээндээ хүрдэг үү?1 сар 15. 8:40Нярайн уушгины даралт тогтвортой үргэлжлэх хам шинжийн эмчилгээний шинэ технологийг нэвтрүүллээ1 сар 15. 8:31ТБХ:Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангуудтай танилцаж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав1 сар 15. 8:27“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талаарх Улсын Дээд шүүхийн шийдвэр гацаанаас гарах уу1 сар 15. 7:23У.Хүрэлсүх, Макрон хоёр гар барьж, Н.Учралын багийнхан урагшлуулсан ураны төсөл1 сар 15. 7:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.