ИЦББХ: Байнгын хорооны даргаар Ж.Золжаргалыг сонгохыг дэмжлээ


7-р сарын 10
10 цаг 31 минут

      Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо (2024.07.09) хуралдаж, Байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн даргалан, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны удирдлагыг томилохтой холбогдуулан тус намын бүлгийн байр суурийг танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд Монгол Ардын нам Ардчилсан нам, ХҮН намтай бодлогын түвшинд хамтран ажиллахаар зөвшилцсөн юм. Энэ агуулгаар Засгийн газар төдийгүй Улсын Их Хурлын түвшинд хамтран ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн Улсын Их Хурал дахь суудлын тоог харгалзан Улсын Их Хурлын бүтцийн байгууллагуудын удирдлагыг томилох тул Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ХҮН намын төлөөллийг томилохоор нэр дэвшүүлнэ  хэмээв.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулсан юм. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Жаргалсайханы Золжаргалыг нэр дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Жаргалсайханы Золжаргал нь 1979 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1994-2004 онд ОХУ-ын Санкт Петербургийн Уул Уурхайн дээд сургуулийг нефтийн олборлолтын инженер мэргэжлээр төгсөж, 2008-2010 онд Япон улсад Токиогийн Технологийн дээд сургуульд химийн инженерингийн магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд БНХАУ-ын Нефтийн их сургуульд, 2009 онд Токио дахь НҮБ-ын Их сургуульд, 2011 онд Австралийн Брисбен хотын мега төслийн менежментээр, 2016 онд ХБНГУ-ын Техник, технологийн туслалцааны байгууллагын Улаанбаатар дахь олборлох салбарын төслийн курс зэрэг хөтөлбөрийг дүүргэж, мэргэжил дээшлүүлсэн. Орос, англи хэлтэй. Тэрбээр 2004-2017 онд “Монголын Алт” компанид Инженер, технологийн судалгааны төвийн захирал, төслийн менежер, 2017-2018 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагад шинжээч, зөвлөх, 2018-2019 онд Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх, 2018-2019 онд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн зөвлөх, 2019 оноос Нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна хэмээн танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, П.Сайнзориг, Д.Энхтүвшин нар асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд УИХ-ын сонгуулиар намын мөрийн хөтөлбөрт туссан инновац, цахим бодлогыг дэмжих заалтуудыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг бууруулах зорилтыг үргэлжлүүлэх, Үндэсний баялгийн сангийн нэг хувийг технологийн салбарт зарцуулах шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, улс төрийн үзэл бодол, намын харьяалал үл харгалзан мэдээллийн технологийг хөгжүүлэх шийдвэрүүдийг урагшлуулах тухай асуудлыг хөндөж байв. Төгсгөлд нь Улсын Их Хурлын гишүүн Жаргалсайханы Золжаргалыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 86.7 хувь нь дэмжлээ. Иймд Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь1 цаг 16 минутын өмнөОйрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно1 цаг 20 минутын өмнөХилийн боомтууд энэ сарын 16-наас хэвийн ажиллаж эхэлнэ1 цаг 26 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчид баяр наадмын мэндчилгээ ирүүлсээр байна1 цаг 29 минутын өмнөАНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ1 цаг 35 минутын өмнөСаудын Арабын хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 36 минутын өмнөКазахстаны Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ1 цаг 37 минутын өмнөАрабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 38 минутын өмнөКиргизийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 39 минутын өмнөБНСВУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 40 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчид БНЭУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ1 цаг 41 минутын өмнөБутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн анхны төрийн айлчлал өндөрлөлөө2 цаг 52 минутын өмнөМонгол Улс, Бутаны Хаант Улсын Хамтарсан мэдэгдэл2 цаг 57 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ7 сар 12. 23:22Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Намсрайжавын Батсуурь түрүүллээ7 сар 12. 23:12Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав7 сар 12. 21:25Доржхандын Хүдэрбулгад Монгол Улсын заан цол олголоо7 сар 12. 21:06Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо7 сар 12. 21:03Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов7 сар 12. 20:08Үндэсний шагайн харвааны шилдгүүдэд улсын цол, бай шагналыг гардууллаа7 сар 12. 18:20БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:15БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:14Гуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:13Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 12. 18:12Япон Улсын Ерөнхий сайд баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:11Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:10Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:09ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:08Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо7 сар 12. 18:06Д.Амарбаясгалан: Монгол наадам бол дэлхийн тавцанд эх орныг маань таниулан сурталчилж буй соёлын илрэл7 сар 11. 21:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.