Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв


7-р сарын 10
10 цаг 42 минут

        Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан (2024.07.10) шөнө дунд 01:35 цагт үргэлжлэн хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байнгын хороо төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зүйл бүрээр хэлэлцжээ.

Тус Байнгын хорооны хуралдаанаар дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Х.Болормаа, Т.Доржханд, С.Зулпхар Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг, О.Саранчулуун, Ч.Ундрам, Б.Хэрлэн, Дам.Цогтбаатар, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний зарим нэрийг, мөн ЗГ-ын зарим гишүүдийн эрхлэх асуудлын хүрээн дэх чиг үүргийг өөрчлөх болон Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэр, томьёо жигдлэх. Мөн түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад буцаах зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Төрийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, О.Цогтгэрэл, С.Ганбаатар нар асуулт асууж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд эхний ээлжинд Засгийн газарт хамтрахаар тохиролцсон улс төрийн намууд гэрээгээ байгуулж, дараа нь бүтэц, бүрэлдэхүүний асуудлаа шийдвэрлэх, хүндээ зориулж бүтцээ байгуулаад байдлыг засаж, “өвдөлт мэдэрсэн” шийдвэрүүдийг гаргаж чадах эсэх, мөн салбар бүрийн бодлогыг төлөвлөсөн эсэх, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг боловсруулахад эрдэмтэн судлаачдыг оролцуулж, тэдний саналыг авсан эсэх, мөн том төслүүд дээр гардаг маргааныг шийдвэрлэх механизмыг хэрхэн төлөвлөсөн талаар асууж, яамд өөрсдөө бодлогоо гаргаад, түүнийгээ хэрэгжүүлээд, өөрөө өөрийгөө хянах нь засаглалын хямралд хүргэнэ гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 24 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы танхимын санал хураах төхөөрөмжид зарим техникийн саатал үүссэн тул санал хураалтыг гар өргөх аргаар явуулсан юм. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө4 цаг 43 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цаг 34 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй5 цаг 39 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ5 цаг 47 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ5 цаг 51 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 23 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ9 цаг 13 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цаг 17 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 50 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна9 цаг 53 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.