ХЗБХ: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ


7-р сарын 10
10 цаг 44 минут

      Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.07.10) хуралдаан 05 цаг 07 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Байнгын хорооны хуралдааныг даргалан явуулсан бөгөөд эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Д.Цогтбаатар гишүүнийг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Дамдины Цогтбаатар нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Орос, англи, герман, кхмер хэлний мэдлэгтэй. 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй.

1994-2002 онд Гадаад хэргийн яаманд ажилласан. 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2016-2018 онд Хүний эрхийн дэд хорооны дарга, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, 2020-2024 онд Улсын Их Хурлын гишүүн, 2023-2024 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2024 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна гэв. Түүний Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан нэр дэвшүүлж буйгаа Л.Мөнхбаатар гишүүн тэмдэглэлээ.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг сонгохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжснээр энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Дараа нь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүн:

1.Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Баасанжаргал

2.Улсын Их Хурлын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

3.Улсын Их Хурлын гишүүн Пүрэвжавын Сайнзориг

4.Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэг

5.Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очир

6.Улсын Их Хурлын гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин

7.Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд

8.Улсын Их Хурлын гишүүн Даваагийн Цогтбаатар

9.Улсын Их Хурлын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нара

10.Улсын Их Хурлын гишүүн Гончигдоржийн Уянгахишиг

Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг дагнан хариуцах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа4 сар 9. 15:25Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ4 сар 9. 15:21Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно4 сар 9. 15:18Дорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна4 сар 9. 10:40“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно4 сар 9. 10:37УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ4 сар 9. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 9. 10:25Ормузын хоолойг дахин хаажээ4 сар 9. 10:21“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ4 сар 9. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4 сар 9. 10:15“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.