Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн 22 сайд, 16 яамтай байхаар баталсан.Тус хуулиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэршлийг өөрчлөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгосон юм. Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг томилсон.
Шинээр томилогдсон сайд өнөөдөр тангаргаа өргөн үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, Улсын их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тамга тэмдгийг гардуулсан. Ажил хүлээлцэх энэхүү ёслолд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал оролцож, “Туршлагатай хүн тус салбарт сайдаар томилогдсон тул Засгийн газрын мөрийн хөтөлбөр, салбарын бодлого зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд амжилт хүслээ.
Facebook
Twitter
Youtube


Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно.gif)

Сэтгэгдэл бичих