Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Гавьяат цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ


7-р сарын 10
11 цаг 27 минут
       Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан гаргасан Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбараас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын болон гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан төрлөө.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Ерөнхийлөгчийн зарлиг тосч, төрийн өндөр дээд цол хүртсэн эрхмүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эрдэм мэдлэг, оюун ухаан, туршлагаа харамгүй зориулж ирсэн салбартаа хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүмүүс төрийн өндөр дээд шагналын эзэд болж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэнд баяртай байгаагаа хэлээд эрүүл мэндийн салбарын нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Доржийн Мөнхөө хүүхдийн эмч мэргэжилтэй, эрүүл мэндийн салбарт жирийн эмчээс эхэлж Эрүүлийг хамгаалах яамны эх нялхсын асуудал эрхэлсэн орлогч сайдаар таван жил ажилласан, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн сайн сайхны төлөө бүхий л амьдралаа зориулан зүтгэсэн төр нийгмийн зүтгэлтэн билээ.
Ардын эмч цолоор эрүүл мэндийн салбар тэр дундаа хүүхэд, эх барихын чиглэлээр олон жил ажилласан одоо ч ажилласаар байгаа олон арван эмч нарыг бэлтгэсэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Сэдэдийн Хишгээ эмч шагнуулсан. Мөн энэ хүндтэй цолыг хүртсэн Улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх Цэрэндоржийн Бадамсэд эмч дүрс оношилгоо судлалын салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж, эрдэм шинжилгээний олон арван ном, гарын авлага, өгүүлэл туурвин дүрс оношилгооны мэргэжилтэн бэлтгэн сургаж, эрүүл мэндийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмрийг оруулсан нэгэн юм.
Баатар төрүүлж, Ардын эмч нараар бүл нэмсэн эрүүл мэндийн салбар энэ удаа таван гавьяаттай болсон. Хүний гавьяат эмч цолоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тасгийн эрхлэгч Луузангийн Ганбаяр, Улсын 2-р төв эмнэлгийн Тусгай тасгийн эрхлэгч Цэдэнсодномын Жаргалсайхан, “Идэрмэг” эмнэлгийн ерөнхий эмч Цэдэнсодномын Нямаа, “Далд засал” эмнэлгийн ерөнхий эмч Жамьянжавын Сэржмядаг нар шагнуулсан.
Эрүүл мэндийн салбарыг чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн цоо шинэ тогтолцоонд шилжүүлэх үйл явцыг удирдан, даатгуулагч иргэн, эрүүл мэндийн бүх шатны байгууллагын дунд бат бэх гүүр болон ажиллаж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ламжавын Бямбасүрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр11 сар 18. 10:43Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна11 сар 18. 10:01“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна11 сар 18. 9:55Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ11 сар 18. 9:51Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа11 сар 18. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 18. 9:09УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой11 сар 17. 15:53Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй11 сар 17. 14:05Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ11 сар 17. 12:33Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв11 сар 17. 12:04Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ11 сар 17. 12:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна11 сар 17. 11:07Цээжний нөмөр шиг Буйр минь11 сар 17. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.