АБГББХ: УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив


7-р сарын 10
11 цаг 54 минут

         Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.07.10) хуралдаан 06 цаг 28 минутад гишүүдийн 58.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Байнгын хорооны хуралдааныг даргалан явууллаа. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, тус Байнгын хорооны даргад Г.Тэмүүлэн гишүүнийг нэр дэвшүүлж буйгаа танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн нь 2003 онд АНУ-ын Американ их сургуулийг олон улсын харилцааны бакалавраар төгсөж, 2005 онд тус сургуульд олон улсын удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн, 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга, 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд, 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2015 оноос Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2024 онд Улсын Их Хурлын гишүүн, 2022 оноос Төсвийн байнгын хорооны дарга, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа аж. Г.Тэмүүлэн гишүүний төрд ажилласан туршлагын үндэслэн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Л.Мөнхбаатар гишүүн танилцуулав.

Хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс асуулт асуух, түүнд хандан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг сонгохыг дэмжих томьёоллыг гишүүд санал нэгтэйгээр дэмжив.

Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үүгээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Уругвай Улсын ЭСЯ-ны Элчин зөвлөх Мартин Орландог хүлээн авч уулзлаа45 минут 17 секундын өмнөНийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна51 минут 36 секундын өмнөЭнэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь1 цаг 2 минутын өмнө“Модонд гацсан хэрэм” оны хамгийн хөгжилтэй гэрэл зургаар шалгарчээ1 цаг 8 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх зар1 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 цаг 18 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Иргэн, улсын эрх ашигт нийцүүлэхээр төсвийг дахин хэлэлцсэн нь парламентат ёсны эерэг хандлага юм12 сар 12. 16:49Үйлдвэрчний эвлэлийн хууль, тогтоомжийг шинэчилнэ12 сар 12. 16:47Шигшээ багийн тамирчид 2024 онд нийт 79 медаль хүртжээ12 сар 12. 16:43Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа12 сар 12. 14:50“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Оюутолгой” ХХК-тай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийг Ц.Туваан ахална12 сар 12. 14:20Боловсролын сайд Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй учраас заасан хугацаандаа амраад явна12 сар 12. 11:30ТБХ:Хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ12 сар 12. 11:20Зүтгүүрийн чиргүүл замын хажуу руу унаж, 5 тн шатахуун асгарчээ12 сар 12. 11:15Хуримтлалын санд 2025 онд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ12 сар 12. 11:07УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 11:01Гарц шийдэл хэлэлцүүлгийг зохион байгууллаа12 сар 12. 9:37Ерөнхийлөгч нууцлалтай утсаар холбогдож “Парламентын танхимаас хүмүүсийг гаргаад хаалгыг яаралтай хаа” гэж үүрэг өгсөн12 сар 12. 8:51Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ12 сар 12. 8:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн12 сар 12. 8:42ХЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа12 сар 11. 19:01Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол боллоо12 сар 11. 18:53JobCenter-ийн үндэсний сүлжээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт нээгдлээ12 сар 11. 18:49УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 11-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 11. 18:46ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ12 сар 11. 18:44Хөгжлийн банкинд холбогдох хэргийг хянасан Улсын дээд шүүхийн шийдвэр бүрэн эхээрээ12 сар 11. 18:39Бүгд Найрамдах Франц Улсын болон Европын Холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа12 сар 11. 18:34УБЦТС ТӨХК: Цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна12 сар 11. 13:53Архангай аймгийн Хайрхан 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо12 сар 11. 13:41Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болж байна12 сар 11. 13:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.