Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.
Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын начин, харцага цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.
МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Эрдэнэхүүгийн Мөнхжаргал,
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Төрбатын Довчинсэмбээ,
- Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Галбадрахын Дармаажанцан,
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх Даваадоржийн Төрболд,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээний бөх Мөнхцэнгэлийн Амарсанаа,
- Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Лхагвасүрэнгийн Энхсаруул.






МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
- Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Эрдэнэбилэгийн Ууганбаяр,
- Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх Тогтох мэндийн Сайханжаргал.


Facebook
Twitter
Youtube


“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа
Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

Сэтгэгдэл бичих