Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр наадмын мэндчилгээ ирүүлсээр байна


7-р сарын 15
12 цаг 37 минут

       Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд мэндчилгээ ирүүлсээр байна.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнам:
“Монгол Улсын Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд болон Танай ард түмэнд Сингапурын ард түмний нэрийн өмнөөс хүргэхийн ялдамд танай улсад энх тайван, хөгжил, дэвшил цэцэглэн хөгжихийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж буйдаа туйлын баяртай байна”.

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах Эс-Сиси:
“Үндэсний их баяр наадмын тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлэх нь нэр төрийн хэрэг юм. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Ард түмнүүдийн нийтлэг эрх ашгийн төлөө бидний хамтын хөдөлмөр, үр өгөөжтэй зохицуулалт бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан эрхэм Ерөнхийлөгч Танд сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг, найрсаг Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе. Нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлье”.

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абделмаджид Теббун:
“Монгол Улс Үндэсний баяр наадмаа тэмдэглэж буйг тохиолдуулан Алжир Улсын ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, Танд эрүүл энх, аз жаргал сайн сайхан, Монголын найрсаг ард түмэнд цаашдын хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Алжир, Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хоёр орны нийтлэг сонирхол, найрсаг ард түмний хүсэл эрмэлзэлд нийцүүлэн хөгжүүлэхийн төлөө тантай хамтран ажиллахаа дахин нотолж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та миний нэн өндөр хүндэтгэлийг хүлээн авна уу”.

Бахрейны Хаант Улсын Хаан Хамад бин Аиса Аль-Халифа:
“Найрсаг Монгол Улсын Үндэсний их баяр наадам тохиож байгаатай холбогдуулан өөрийн нэрийн өмнөөс болон Засгийн газар, Бахрейны ард түмний нэрийн өмнөөс Эрхэмсэг ноёнтон Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Эрхэмсэг ноёнтон танд эрүүл энх, аз жаргал, ард түмэнд тань хөгжил дэвшил, мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье”.

Палестин Улсын Ерөнхийлөгч Махмуд Аббас:
“Үндэсний баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа таатай байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, Монгол Улсын төр, засаг, ард түмэнд зорьсон зорилгодоо хүрэх амжилт, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе. Манай хоёр орон, ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт найдаж байна. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу”.

Мароккогийн Хаант Улсын Хаан VI Мухаммед:
“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд халуун баяр хүргэж, танай ард түмний цаашдын хөгжил цэцэглэлтэд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Хоёр орны ард түмний ойр дотно харилцах, улам их үр ашигтай хамтран ажиллах эрмэлзлийг бодит болгохын тулд Мароккогийн Хаант Улс Монгол Улстай хөгжүүлж буй найрамдалт харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлье”.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа3 цаг 27 минутын өмнө"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо4 цаг 12 минутын өмнө“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ4 цаг 18 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна4 цаг 50 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал4 цаг 56 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ5 цаг 1 минутын өмнөТ.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ5 цаг 27 минутын өмнө"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана5 цаг 31 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа5 цаг 40 минутын өмнө"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна5 цаг 46 минутын өмнөМонгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана5 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн6 цаг 2 минутын өмнөБүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэхгүй11 сар 18. 12:10Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа11 сар 18. 10:21Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна11 сар 18. 10:04О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн11 сар 18. 9:57Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна11 сар 18. 9:42Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь11 сар 18. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 18. 8:57Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана11 сар 17. 23:21Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ11 сар 17. 16:26“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ11 сар 17. 16:22Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ11 сар 17. 16:17Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ11 сар 17. 12:59Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав11 сар 17. 12:44Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 17. 12:41Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо11 сар 17. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.