С.Бямбацогт: Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой


7-р сарын 19
11 цаг 43 минут

       УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогттой ярилцлаа.

-Ес дэх удаагийн сонгуулиар хамгийн олон санал авч энэ парламентад орж ирсэн улстөрч бол та. 80 мянган хүний саналаар УИХ-д тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна…?

-Юуны өмнө баруун бүсийн иргэддээ талархаж байгаагаа илэрхийлье. Ард түмнийхээ төлөөлөл болж, улс орныхоо хөгжил дэвшлийн талаар ярих биш, хийж бүтээх ёстой гэсэн зарчмаар өдий болтол ажиллаж ирсэн. Цаашид ч хийсэн ажил маань намайг тодорхойлж, миний өмнөөс ярих болно. Ер нь хийсэн бүтээсэн ажилтай, хэлэх үгтэй, нүүр бардам сонгогч, иргэдтэйгээ уулзах шиг сайхан зүйл үгүй.

Улстөрчдийн хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл бол нэр төр. Энэ нэр төрөө сэвтээхгүй, ард түмнийхээ төлөөлөл болж, төр, түмнийхээ төлөө шударга, бүтээмжтэй ажилласан хүнд л иргэд маань итгэж, сонголтоо хийсэн байж таараа. Миний хувьд иргэдийнхээ итгэлийг том үүрэг, хариуцлага гэж ойлгодог. Тиймээс эдгээр зарчимаа хадгалж цаашид ч улс орныхоо хөгжил, ард түмнийхээ аятай сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байх болно.

-Таны хувьд өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан. Саяхан бүрэлдсэн хамтарсан Засгийн газарт энэ салбараа хариуцаад явах болов уу гэсэн бодолтой олон хүн байсан байх. Харин танд өөр салбарын бодлогыг авч явах үүргийг хүлээлгэлээ шүү дээ…?

-Батлан хамгаалахын салбар бол Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой маш чухал салбар. Энэ салбарын бодлогыг зангидаж явна гэдэг бол том үүрэг хариуцлага гэж ойлгож байгаа. Салбар хариуцаж, сайдаар томилогдсон эхний өдрөө л шат шатны удирдлагуудад нэг зүйлийг онцгой анхааруулж хэлсэн. Тэр бол хариуцсан ажлаа хариуцлагатай хийх. Тэр дундаа Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа хүн бусдаас илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг үлгэр жишээ энэ салбараас тод харагдах ёстой гэсэн зарчмын асуудлыг анхааруулж хэлсэн. Цаашид бодлогын хувьд илүү сайжруулах олон ажил бий.

-Зам, тээврийн салбарт өнгөрсөн хугацаанд томоохон ажлууд хийгдсэн. Ер нь танд энэ салбарыг анх хариуцан ажиллахад ямар байв. Ямар салбар хүлээн аваад хүлээлгэж өгөв?

-Зам тээвэр бол улс орны хөгжлийн судас гэж би хэлэх дуртай. Олон улсад ч ингэж ойлгодог. Тэр утгаараа баг хамт олонтойгоо энэ салбарт хоёргүй сэтгэлээр хандан ажиллаж, олон том ажлуудын ард гарсан. Зарим ажлуудаа би тоогоор хэлье. Тоо худлаа хэлдэггүй. Анх ажил авахад манай улс 2022 оны эхний хагас жилд 21.9 сая тонн ачаа тээвэрлэж байсан. Тэгвэл 2023 оны эхний хагаст 47.5 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх онтойгоо харьцуулахад 2.2 дахин өссөн. 2024 оны эхний хагаст 62.9 сая тонн ачаа тээвэрлэж, гурав дахин өсөлт үзүүлээд байна.

-Энэ нь нийт ачаа тээвэрлэлт байх, тийм үү. Тус бүрд нь тоогоор хэлбэл?

-Авто тээврээр 2022 оны эхний хагас жилд 9.2 сая тонн ачаа тээвэрлэж байсан. Харин 2023 оны эхний хагас жилд 30.5 сая тонн болж 2022 оны үеэс 3.3 дахин, 2024 оны эхний хагаст 41.8 сая тонн болж 2023 оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин өссөн. Мөн Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 2022 оны эхний хагас жилд 12.7 сая тонн. 2023 оны эхний хагас жилд 17 сая тонн болж 34 хувиар, 2024 оны эхний хагас жилд 21 сая тонн болж 24 хувиар тус тус өсөөд байна.

-Өнгөрсөн хугацаанд агаарын тээвэр эрс өссөн гэдэг тооцоолол гарсан байна лээ. Мэдээж энэ олон ачаа, тээвэр өсөх тусам Монгол Улсын эдийн засаг нэмэгдэнэ гэсэн үг биз дээ…?

-Тэгэлгүй яах вэ. Миний хэлээд байгаа эдгээр тоон үзүүлэлт бол цаад утгаараа эдийн засгийн өсөлтийг хэлээд байгаа юм. Энэ тоон үзүүлэлтүүд ихсэх тусам л тэр чинээгээрээ Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Нөгөө талдаа тоо худлаа хэлдэггүй. Тоо баримт болж үлддэг. Тиймээс л энэ олон тоон үзүүлэлтийг би хэлээд байгаа юм. Таны асуусан агаарын тээвэрлэлт мөн өнгөрсөн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2022 оны эхний хагаст агаарын тээврээр 323.5 мянган зорчигч тээвэрлэж байсан. Харин агаарын тээврийн либералчлалын үр дүнд 2023 оны эхний хагас жилд 708.3 мянган зорчигч болж өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн. 2024 оны эхний хагаст 930 мянган зорчигч болж гурав дахин өсөөд байна. Үүнээс харвал жил ирэх тусам л хэд дахин илүү өсөж байгаа нь салбарын бодлого зөв явж байгаагийн бодит илрэл гэж хэлнэ. Бүх төрлийн тээврээр олон улсад зорчсон зорчигчдын тоо 2022 оны эхний хагас жилд 176.1 мянга байсан. Тэгвэл 2023 оны эхний хагас жилд 857.5 мянга болж өмнөх оноос 4.9 дахин өссөн. Гайхалтай үр дүн. 2024 оны эхний хагаст нэг сая болж өмнөх оны үеэс мөн л 18.3 хувиар өсөөд явж байна. Цаашид эрчимтэй өсөх хандлагатай. Нөгөөтэйгүүр үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ 10 агаарын хөлөгтэй болж, төмөр замын компаниуд 21 зүтгүүрээр хүчээ сэлбэлээ.

-Таныг Зам, тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улс хэчнээн километр зам шинээр барив?

-Анх намайг энэ салбарыг хүлээж авч байхад буюу 2022 онд ердөө 292 км зам баригдаж байсан. Харин дараа жилээс нь буюу 2023 онд 381 км хатуу хучилттай авто зам ашиглалтад оруулж, 2024 онд долоон аймгийн 40 сум, хоёр боомтыг холбох нийт 1100 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлээд байна. Нөгөөтэйгүүр АНУ руу шууд нислэгтэй болох бэлтгэл бүрэн хангагдаж, Австрали, Сингапур луу шууд нисдэг болох боломжийг ойртуулж, дэлхийн 46 улсын 156 цэг рүү нислэг хийх боломж бүрдсэн. Одоо харин энэхүү тулхтай өсөлтийг тууштай хадгалах л хамгийн чухал байна. Энэ салбарыг одоо Б.Дэлгэрсайхан гишүүн хариуцан авч явна. Зам, тээврийн салбарт гаргасан өсөлтүүдийг улам дээшлүүлэн, төр, түмнийхээ итгэлийг даагаад явчих хүн гэж бодож байгаа.

-Наадмын дараа намар гэдэг. Хамтарсан Засгийн газрыг ажлаа шуурхайлах, тодорхой үр дүнг богино хугацаанд гаргаж ажиллахыг ард түмэн шаардаж, шахаж байх шиг байна, тийм үү?

-Мэдээж ес дэх удаагийн сонгуулиар МАН ард түмнийхээ итгэлийг дахин хүлээн авсан. Парламентад олонх болсон ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд төлөөллийг хангах зарчмыг нэн тэргүүнд барьж ажилласан. Тэр утгаараа УИХ-д суудалтай гурван нам хамтарч энэхүү Засгийн газрыг байгууллаа. Цаашид том зорилго, том төслүүдээ улс төрийн болон бодлогын түвшинд нэгдмэл нэг байр суурьтай байж бид хэрэгжүүлж чадна. Бид нэг л эх оронтой. Энэ сайхан эх орныхоо төлөө талцалгүй, улстөржилтгүй, хоёргүй сэтгэлээр л зүтгэх хэрэгтэй. Юутай ч Монгол Улсын хөгжлийн дараагийн шинэ 30 жил эхэлж байна. Өмнөх алдаанаасаа суралцаж, гаргасан амжилт, ололтоо улам баталгаажуулж, эх орон, ард түмнийхээ төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо11 сар 3. 16:00Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана11 сар 3. 15:50ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ11 сар 3. 15:41Ерөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая11 сар 3. 12:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой11 сар 3. 12:45Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ11 сар 3. 12:38Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь11 сар 3. 12:33Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно11 сар 3. 9:59Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна11 сар 3. 9:53УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна11 сар 3. 9:49Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна11 сар 3. 9:46Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа11 сар 3. 9:37Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв11 сар 3. 9:32Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь11 сар 3. 9:29Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна11 сар 3. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан11 сар 3. 8:50Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21Монголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?11 сар 2. 12:07Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ11 сар 2. 11:25Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ11 сар 2. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.