УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, эмийн лабораторит газар дээр нь ажиллаж, тодорхой шийдлүүдийг танилцуулав.Тэрээр Эмийн худалдан авалтын асуудлыг онцолж, Монгол Улсад бүртгэлтэй 4000 гаруй эм байдгаас манай улсад хамгийн өргөн хэрэглэгддэг эмүүдийг чанар, стандартын шаардлага хангасан үйлдвэрлэгчээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар хямд үнээр оруулж ирэх асуудлыг богино хугацаанд зохион байгуулж ажиллахыг тус газарт үүрэг болголоо.
Түүнчлэн Эмийн лабораторийн тоног төхөөрөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 1.8 сая ам.долларын санхүүжилтээр шинэчилж байгаа бөгөөд ингэснээр эмийн чанарыг хянах стандартын шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлэх суурь тавигдаж байгааг дурдаж, цаашид дэлхийн стандартад нийцсэн Лабораторитой болгох, энэ чиглэлийн хүний нөөцийг чадавхжуулах, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Facebook
Twitter
Youtube


Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ
63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
УБДС: Халуун усны хязгаарлалт /2026.05.18-28/
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан.gif)

Сэтгэгдэл бичих