Х.Баттулга, Б.Чойжилсүрэн нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болж “Халдашгүй эрх”-ээ дархлав


7-р сарын 24
9 цаг 01 минут

       УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент наадмын өмнөхөн байнгын хороодын дарга нараа сонгож, сайд нарыг шөнө дөлөөр томилсон. Эдгээр томилгооноос анхаарал татсан нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны шинэ гишүүд юм. Өмнөх парламентын үед тус дэд хороо хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэж байсан бол энэ удаад Хөгжлийн банк, нүүрсний хулгай, тендер, төмөр зам, ЖДҮ, Боловсролын зээлийн сан зэрэг асуудалд нэр холбогдсон хүмүүсээс бүрдсэн талаар улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцэж байна. Тэр дундаа Х.Баттулга, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ж.Энхбаяр нарыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр сонгосон нь хачирхалтай гэхээсээ илүү Монгол төрийн эмгэнэл биш үү. Сонгуулийн үеэр “Булганыхан анхдагчид. Монгол Улсын Ерөнхийлөгч асан хүнийг УИХ-ын гишүүнээр сонгосон анхны аймаг болбол яаж байна” хэмээн сонгогчдыг даажигнасан Х.Баттулгын “Хар фактууд” хэвлэл мэдээлэл, интернэтээр дүүрэн учир энд нурших нь илүүц. Зуны халуун, сонгуулийн халуун ид давхцах үед зарим сэтгүүлч АТГ-ын үүдэнд хэвлэлийн бага хурал зарлаж, Х.Баттулгатай холбоотой 400 хуудас материалыг шалгуулах болсноо мэдэгдсэн ч АТГ-ынхан таг чиг. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж 2014 онд Х.Баттулгыг сайдаас огцрох үеэр “Сайд огцруулах үеэр чи УИХ дээр орж ирдэг. Татвар чөлөөлүүлэх болохоор орж ирдэг. Засгийн газар дээр мөнгө нэхэх болохоор чи орж ирдэг. Бусад үед чи Засгийн газрын хуралдаанд суудаггүй, “Баянгол”-доо хэвтэж байдаг чинь үнэн” гэж байв. Харин энэ удаад Х.Баттулга Монголын улс төр дэх гол холбоотон гэгддэг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар дахин томилох үеэр чуулганы нэгдсэн хуралдаанд үзэгдсэнгүй. Сайд нарыг томилох үеэр ч бас харагдсангүй. Ц.Нямдоржийн хэлсэнчлэн “Х.Баттулга мөн том байна аа”.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн... 2012 оны сонгуулиар сонгогчдод мөнгө тарааж буй бичлэг нь ил болж “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэх хэрэгт буруутгагдаж УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдахдаа тулж явсан ч тэрбээр энэ хэргээс “ид шид”-ийн гэмээр мултарч, УИХ-ын гишүүн хэвээр үлдэж байв. МАН парламентад үнэмлэхүй олонхи болоход тэрбээр Сангийн сайд, Эрчим хүчний сайд болж мандан бадарсан. Харин одоо УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүн. Х.Баттулга, Б.Чойжилсүрэн хоёроос гадна УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болсон бусад гишүүнийг бас харчих. Интернэтээс хайлт хийгээд үзвэл, холбогдсон хэрэг, дэгдээсэн дуулиан, авсан тендер, ЖДҮ, Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээлэл нь ядах юмгүй гарч ирнэ. Ийм л “Шигшээ багийнхан”-аар халдашгүй байдлын дэд хороог бүрдүүлжээ. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь УИХ, түүний гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын зэрэг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-ын даргад ирүүлнэ. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцэж, тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд дүгнэлтээ танилцуулдаг. Эндээс харвал, хэнийг УИХ-ын гишүүн хэвээр үлдээх, хэнийг “Хонгил”-оор чирэх эсэхийг Х.Баттулга тэргүүтэн шийдэх нь. Улсын ерөнхий прокурор нь түүнийг Ерөнхийлөгч байх үед томилогдсон... МАН УИХ-ын сонгуульд дахин ялсныхаа хариуг Х.Баттулгад ийнхүү барив бололтой.

                                                                                                                                                       Ж.Энх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлэв5 сар 8. 16:51Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 16:45Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа5 сар 8. 16:42Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ5 сар 8. 16:21Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэхээр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана5 сар 8. 16:13Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа5 сар 8. 16:03Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ5 сар 8. 14:58Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна5 сар 8. 14:50Ц.Ганзориг: Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай дүгнэлт гаргаагүй5 сар 8. 14:17Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов5 сар 8. 14:02Г.Занданшатарын урилгаар дэлхийн шатрын лидер тэрбумтнууд Монголд ирнэ5 сар 8. 13:49Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина5 сар 8. 13:42Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо5 сар 8. 12:53Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5 сар 8. 12:29УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:24Б.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ5 сар 8. 10:06Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа5 сар 8. 10:02ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 8. 9:59Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ5 сар 8. 9:54Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа5 сар 8. 9:46Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна5 сар 8. 9:43Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна5 сар 8. 9:41Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ5 сар 8. 9:37Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа5 сар 8. 8:51УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 8. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.