О.Алтангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын тамгаа гардаж авснаас хойш яг 14 хоног өнгөрлөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг хамт хийх, үргэлжлүүлэх үүрэг ийнхүү Х.Баттулгын фракцийн хуульч залууд оногдсон. О.Алтангэрэл сайдын хувьд, овоо хараагаа чиглүүлэх нэг бай нь ард олны дунд “Авлига хороолол” гэж нэрлэгдсэн орон сууцны хотхон. Нийслэл хотын түгжрэл, үерийн усанд нэрмээс болж буй энэ хотхоны газрыг анх усан парк байгуулах зориулалтаар авч байсан гэдэг. Гэвч усан парк байгуулах нь даший шог болж, оронд нь “Авлига хороолол”-ыг сүндэрлүүлсэн. Д.Сумъяабазар хотын мэр байх үед иргэд энэ асуудлыг эсэргүүцэж, “Авлига хороолол”-ыг нураа” хэмээн цахим ертөнцөөр нэг бухимдлаа илэрхийлсэн. Тухайн үеийн хотын удирдлагууд иргэдийн бухимдлыг намжаах зорилгоор “Авлига хороолол”-ыг нураахаа мэдэгдэж байсан ч энэ хотхон хэзээ мөдгүй ашиглалтад орох гэж байна. Хотын мэр асан Д.Сумъяабазар NTV телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Авлига хороолол”-ын ард хэдэн хурандаа нар байгаа юм билээ” гэж дурдсан нь саяхан. Харин одоо О.Алтангэрэл сайд аа, энэ хотхоны ард хэн хэн гэдэг хурандаа нар байгааг илчилж хариуцлага тооцъё. “Усан парк барина” гэж худлаа хэлж зөвшөөрлийг нь авсан энэ газрын наймаанд оролцсон албан тушаалтнуудыг ч бас зарла. Хотын мэр асан Д.Сумъяабазарыг гэрчээр асуу. Ард иргэд алийн болгон бухимдаж, хариуцлага хүлээх учиртай албан тушаалтнууд ард нь сугарч үлдэх вэ. “Авлига хороолол”-ын ард байгаа хурандаа нар хэн бэ.
Л.Сугар
Сэтгэгдэл бичих