Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар МАН-ын Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнэд уур бухимдлаа илэрхийлсэн гэв үү


7-р сарын 24
9 цаг 51 минут

         МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдлоо. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тэрбээр үнэмлэхүй эрх мэдэлтэй. Энэ эрхээ эдэлж, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа танхимаа шинээр бүрдүүлсэн. МАН, АН, ХҮН намаас томилох сайд нараа МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулсныхаа дараа УИХ-д өргөн барих ёстой байсан ч Л.Оюун-Эрдэнэ энэ удаад алгасч, УИХ-ын даргад шууд өргөн барьсан нь эрх баригч хүчнийхний эгдүүцлийг төрүүлсэн. Сайд нарыг томилсон тэр шөнө улс төрийн “хөшиг”-ний цаана чухам юу өрнөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-д үүссэн уур амьсгалыг зөөллөх гэсэн үү, Удирдах зөвлөлийн хурлаа шөнийн цагаар цахимаар хийсэн. Энэ үеэр МАН-ын Удирдах зөвлөлийн зарим гишүүн “АН-д Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны даргын суудал, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамаа “бэлэглэдэг” нь буруу. ХҮН намыг Худалдан авах, хөрөнгө оруулалт хариуцсан Шадар сайдын албан тушаалаар “шагнадаг” нь яаж байгаа юм бэ” хэмээн бухимдсан бол Л.Оюун-Эрдэнэтэй улс төрд өнөөг хүртэл шадарласаар ирсэн Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар ч уур бухимдлаа илэрхийлсэн сурагтай. Х.Нямбаатар Ерөнхий сайдад “Ерөнхий сайд аа, та сонгуулийн дүнд “мэс засал” хийчихлээ шүү. “Сонгуулийн үр дүнгээр хуваарилна” гэж амласан эрх мэдлийн шударга хуваарилалт чинь хаана байна аа. МАН нийслэлд 18 суудал авч байж Засгийн газраа байгуулах боломж, энэ үнэ цэнийг хааш нь хийчихэв ээ” гэсэн бол Д.Сумъяабазар “Дарга нар төрийн аппаратынхныг хөдөө авч явж ажиллуулсан. Хувиа хичээж, бусад нэр дэвшигчээ унагаад хөдөөд ялагдал их хүлээлээ. Хотод 18 суудал аваагүй бол юун Засгийн газар байгуулахтай манатай байсан шүү” хэмээн хүч нэмсэн талаар эрх баригч хүчнийхэн ил, далд ярьцгааж байна. МАН-ын Удирдах зөвлөл ийнхүү халуухан, ширүүхэн болж өнгөрснөөс харвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ганцаардсан дүр зурагтай. Сонгуульд ялагдсан, сайдын суудалд заларч чадаагүй, “Бялуу” хуваалтаас гадна үлдсэн гишүүдийн гомдол, хорсол түүнийг ийм байдалд хүргэв бололтой. Тэр ч атугай “Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн зэрэг хууль санаачлах, боловсруулах хашир туршлагатай гишүүдээ зориуд унагаж, 126 гишүүнтэй анхны парламентыг хууль унших, бичих туршлагагүй, кнопчидоор дүүргэлээ” гэх шүүмжлэл ч улс төрд ид өрнөж байна. Ирэх намар орон нутгийн сонгууль болно. Энэ сонгуульд, тэр дундаа нийслэлд ялалт байгуулах нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “шүдний өвчин” болж байна. Энэ хүсэл, хясал дээр нь Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар дөрөөлж, МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр ганцаардсан Ерөнхий сайдыг шахаанд оруулав уу гэмээр нөхцөл байдал ч дээрх мэдээллээс харагдана. Учир нь Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын хорооны дарга, харин Д.Сумъяабазар саяхан тус намын нарийн бичгийн дарга болсон. Эрх баригч хүчин орон нутгийн сонгуулиар нийслэлд ялах эсэх нь Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нарын хоршил хэр сайн ажиллахаас шалтгаална. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүссэн ч, эс хүссэн ч тэднийг түшихээс өөр гарцгүй. “Нийслэлийн МАН-ын хороо бол МАН-ын 50 хувь” гэж тус намынхан ярьцгаадаг. Энэ том нэгдлийг хүчтэй хэвээр үлдээж чадах эсэхээс Л.Оюун-Эрдэнийн хувь, хувьсгалын улс төрийн карьер, хувь заяа шалтгаална. Тодруулбал, хүний, өөрийн намынхан энэ Засгийн газар хэр удаан тогтох эсэх тухай “тоолуур”-ыг аль хэдийнэ ажиллуулаад эхэлчихсэн.  

                                                                                                                                                     Д.Анир



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 цаг 34 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.