Манай улсад тулгамдаж байгаа эмийн чанарын асуудлыг эмийн чанарыг хянах олон улсын стандарт, шаардлагад нийцсэн лабораторитой болсноор шийдвэрлэх боломжтой.Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскалантэ нар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Нэгдсэн лабораторид ажиллалаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын харьяа Эмийн лабораторийг ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн ашиглагдахгүй байгаа зай талбайд нүүлгэн шилжүүлэхээр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагууд зөвшилцлөө. Ингэснээр манай улсын эмийн чанарыг хянах үйл ажиллагаа стандартын дагуу явагдах төдийгүй цаашид эм, эмийн бүтээгдэхүүнээ экспортод гаргахад чухал нөлөө үзүүлэх юм.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ.gif)

Сэтгэгдэл бичих