Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны тэмцэл” гэх популизм дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болголоо


7-р сарын 25
19 цаг 44 минут

Хорин нэгэн настай залуу цагдаа нарт зодуулж, эмнэлгийн орон дээр гавтайгаа нас барсан тухай мэдээлэл олон нийтийн дунд бухимдал үүсгэлээ. Ар гэрийнхэн нь хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, иргэд эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхэж байна. ЦЕГ-аас өнөөдөр (2024.07.25) талийгаач залууг “Хэд хэдэн гэмт хэрэгт шалгагдаж байсан, архаг хууч өвчний улмаас нас барсан” гэв. Бараг л онц ноцтой рецедив гэмт хэрэгтэн байсан мэтээр зарлалаа. Танил технологи байгаа биз. Нийслэлд иргэд нэг дор олноороо угаартаж амиа алдахад “Архичид байсан...” тухай мэдээлэл түгээсэн. Энэ удаад талийгаач залууг “Үхэхэд гарзгүй амьтан” байсан мэтээр зарлачихлаа. Цагдаа, хууль хяналтынхан иргэдэд бурууг өгч, өөрсдөө уснаас хуурай гарахдаа гаргууд. Сэтгүүлчдээр гэмт хэргийн мэдээ сэвүүлж, сошиалд төлбөрт пост явуулдаг болоод удаж байгаа. Тэрүүхэн тэндээ ПР л юм даа. Улстөрч эзэдтэй, тэр эздээсээ цагдаа, АТГ, хууль хяналтын байгууллагын даргын суудлыг бэлгэнд авдаг, “Сенсацитай мэдээ” гэж сэтгүүлчдийг хөөргөж байгаад гэмт хэргийн мэдээ түгээлгэдэг, сошиалд төлбөрт пост сэвэгчидтэй, нүүрсчдээс дутахгүй хөрөнгөлөг... Ийм бүлэглэл Монголд хүчээ авч, хүрээгээ өргөжүүлээд удаж байна. Цагдаа, АТГ, прокурор, шүүх дамнасан “Криминал бүлэглэл” хэдийнэ бий болжээ.

            МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш Монголын улс төр, хууль хяналтын байгууллагад Хэнтийнхний засаглал тогтсон. Хэнтийнх л бол нохой байсан ч “Хаан” болдог цаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийнх бол ЦЕГ-ын дарга Т.Сүхболд Хэнтий аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан. Хэнтийнх учраас тэрбээр генерал цолоор шагнуулсан. АТГ-ын дарга З.Дашдаваа бас Хэнтийнх. ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор Хэнтий аймгийнх. Хэнтийн бүлэглэл ийнхүү хүчээ авсан үед 21 настай залуу цагдаа нарын эрүү шүүлт дор амь насаа алдлаа. Талийгаач залуу амь насаа алдсан хэргийн мэдээллээс харвал, цагдаа, АТГ-ынхан нэг нэгэндээ мэдээлэл дамжуулдаг, задруулдаг уу гэсэн асуулт гарч ирж байна. Учир нь талийгаач залуу анх гар утас хулгайлсан хэргийн гэрчээр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаа нарт зодуулжээ. Хэрэг явдлын талаар АТГ-т гомдол гаргахад цагдаагийнхан өсөрхсөн үү, залууг “Ганцхудаг”-т нэг сар хянагчийн дарамт дор байлгасан аж. Залуу батлан даалтад гарсны дараа АТГ-аас дуудаж, эрүүдэн шүүсэн гэх цагдаа нарыг таниулах ажиллагаа явуулах болсноо мэдэгдсэн юм байна. Ингээд АТГ руу орох гэтэл Чингэлтэйн цагдаа нар түүнийг үүднээс нь барьж авч яваад “Ганцхудаг”-т дахин нэг сар хорьжээ. Эцэст нь залуу эмнэлгийн орон дээр нас барсан... Цагдаа, АТГ, хорихынхон иргэнийг дэглэдэг, эрүүдэн шүүдэг, дургүйг нь хүргэвэл “Ганцхудаг”-т хорьчихдог нь энэ үйл явдлаас харагдана. Дургүйг нь хүргэсэн иргэдийг эрүүдэн шүүдэг, хорьдог, нэг нэгэндээ мэдээлэл дамжуулдаг бүхэл бүтэн сүлжээ үүсгэчихсэн байгаа биз. Энэ бол Монголын хууль хяналтын байгууллага ёроолдоо тултал ялзарсны нэг жишээ. Улс төр дэх “Хэнтийн бүлэглэл”-ийнхний дэмжлэгтэйгээр цагдаа, АТГ-ыг хэрсэн цагдаажсан дэглэм тогтсоны бодит кейс. Генерал Т.Сүхболд цагдаа, АТГ-ын дарга З.Дашдаваа цагдаа, АТГ-ын комиссарууд нь ч цагдаагийн угшилтай. Цагдаагийнхан ийнхүү хууль хяналтын байгууллагуудад эрх мэдэл, өөрсдийн хяналтыг тогтоосон энэ цаг үед цагдаа нар хэт даварч, гэрчээр мэдүүлэг өгөхөөр очсон иргэнийг эрүүдэн шүүсэн, эцэст нь иргэн амиа алдсан хэрэг гарлаа. Хэнтий аймгийн Бэрх тосгоноос тодорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед Хэнтийн цагдаагийнхны дэглэм Монголд тогтжээ. Жагсаал цуглаан хийсэн иргэдэд нударганыхаа амтыг үзүүлдэг, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд цахим гав зүүдэг, иргэдийг эрүүдэн шүүдэг, өөрсдийнхөө хүүхэд шиг охиныг хүчирхийлдэг, ерөөс хүний эрхээс гажууд балмад явдал бүхэн цагдаа, хууль хяналтынхнаас гардаг цөвүүн цаг дор энэ улсын иргэд айдас түгшүүртэй амьдарч байна. Цагдаад хуулиас давсан хэт эрх мэдэл өгч болдоггүй. Цагдаажсан дэглэмийг өөгшүүлж бүр болдоггүй. Эцэст нь цагдаажсан дэглэмийнхээ эрэг шурагт өөрөө хэрчигдэж дуусдаг гэдгийг эрх баригчид санахад илүүдэхгүй. Тиймээс Ерөнхий сайд аа, яг одоо Т.Сүхболд, АТГ-ын дарга З.Дашдаваа нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөл. Хэнтийн цагдаагийнхны хэт даварсан дэглэмийг Хэнтийгээс төрсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та өөрөө ч сөрж тэмцээд дийлж чадахгүй цаг ирж мэднэ шүү. “Шударга ёсны тэмцэл” гэх популизмын чинь дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болгочихлоо. УИХ-ын сонгуульд ялсан МАН эрх мэдлийн “Бялуу”-аа ид хувааж буй энэ үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Жэнко фракциас Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудалд заларсан О.Алтангэрэл, Т.Бадамжунайг Филиппинээс гавлан авчрах үеэр онгоцны буудал дээр бөөнөөрөө очиж камерийн өмнө шоудацгаасан АТГ-ын дарга З.Дашдаваа тэргүүтэй тус байгууллагын удирдлагууд, Сэлэнгэ аймагт цагдаа нар хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл мөн л дуулиан болж байх үед ширэн нүүрлэж генерал болсон ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нар ямар хариуцлага хүлээх вэ. Томилдог албан тушаалтнууд, харьяалдаг цагдаа, АТГ-ын байгууллагынх нь ялзрал хүний амиар  илэрч байхад сонгуульд ялсны баяр, сумын наадам хэсцгээж яваа юм биш биз. Ерөнхий сайд аа, улиг болтол ярьдаг шударга ёсны тэмцлээ Хэнтийн цагдаа нарт хариуцлага тооцсоноор бодитоор харуулаач яг одоо.   

                                                                                                                                                      С.Бат   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв5 цаг 34 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна5 цаг 37 минутын өмнөБайгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв5 цаг 39 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо5 цаг 44 минутын өмнөБүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 цаг 49 минутын өмнөИргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа9 цаг 6 минутын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.