Ерөнхий сайд аа, кино ярьж өгье. Тэмдэглэлээ хөтлөөрэй


7-р сарын 26
8 цаг 26 минут

                 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн үеэр ярилцлага өгөхдөө “Кино үзэхдээ тэмдэглэл хөтөлдөг. Энэ бол миний зуршил” хэмээсэн. Кинотеатрт гэрэлгүй орчинд цаас, үзэг нийлүүлээд үзэж байгаа киноныхоо тухай тэмдэглэл хөтөлнө гэдэг тун этгээд зуршил. Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд телевизийн дэлгэцээр ингэж худлаа яримааргүй л юм. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ сайд кино үзэхдээ тэмдэглэл хөтлөх дуртай аж. Харин одоо тэрбээр тун завгүй яваа. Сонгуульд намаа ялуулсан даргын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсон. Танхимаа бүрдүүлж, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө ард иргэдэд тун удахгүй танилцуулах учиртай. Тиймээс кинотеатрт, аль эсвэл Их тэнгэр дэх гэртээ кино үзэж тэмдэглэл хөтлөхтэй манатай байгаа. “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” нэртэй хамтарсан Засгийн газрын “Барбарос төлөвлөгөө” боловсруулаад толгой өндийх сөхөөгүй буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд гоё кино ярьж өгье, тэмдэглээд авна биз ээ.

“1987”...

            Оюутнууд, сэтгүүлчид, хууль хяналтын байгууллагын шударга ажилтнууд, жирийн иргэд хамтдаа Ерөнхийлөгч Чун Дү Хваны тогтоосон цэргийн дэглэмийн эсрэг тэмцэнэ. Цагдаа нар Сөүлийн их сургуулийн оюутан залууг эрүүдэн шүүж амь насыг нь хөнөөснөөс энэхүү эсэргүүцлийн бослого эхтэй. Цагдаа нар оюутан залууг зодож, тамлаж хөнөөснөө нуухын тулд задлан шинжилгээнд оруулахгүй хүсдэггүй. Тухайн үед Ерөнхийлөгч Чун Дү Хваны өрсөлдөгчид хийгээд түүний эсрэг боссон хүмүүсийг харгисаар нухчин дардаг цэргийн дарга Пак Ча Вонд цагдаагийнхан оюутан залуугийн үхлийн тухай хэлэхэд “Уут доороосоо урагддаг. Задлан шинжилгээнд оруулах хэрэггүй. Цогцсыг нь шатаа” гэж тушаадаг. Цагдаа нар прокуророос зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Гэвч Чой гэдэг шударга прокурор таарч “Оюутан залуугийн цогцсыг заавал задлан шинжилгээнд оруул” гэнэ. Прокурор Чойд тал талаас асар их дарамт ирнэ. Тиймээс тэрбээр танил сэтгүүлчдээ хэрэг явдлын талаар мэдээлэл өгнө. Сэтгүүлч редакциуд руу утасдаж, цагдаа нар оюутан залууг эрүүдэн шүүж хөнөөсөн тухай мэдээлэл өгнө. Редакциуд цагдаа нарын эрүүдэн шүүлтийн талаар мэдээлэх гэсэн боловч улс оронд нь цэргийн дэглэм тогтсон. Хэвлэлийн редакциудад цэргийн тагнуулууд шургалчихсан байсан учраас элдэв дарамт, мөрдлөг, хавчлага явуулна. Нөгөө шударга Чой прокурорыг ажлаас нь хална. Тэр үед прокурор залуу танил сэтгүүлчдээ оюутан залуу эрүүдэн шүүлтийн улмаас амь насаа алдсан тухай шүүх шинжилгээний дүгнэлт сэлтийг өгдөг. Ерөнхийлөгч Чун Дү Хванд үйлчилдэг цэргийн дарга Пак Ча Вон болон цагдаагийнхан хэргийг нуун дарахын тулд оюутан залууг зүрхний шигдээсээр нас барсан болгох гэж оролдоно. Ар гэрийнхэнд нь хүүхдийнх нь цогцсыг харуулахгүй. Үнэнийг илчлэх гэсэн прокурор, сэтгүүлчдийг дарамтлаад ч гэмт хэрэг нь илэрчих гээд байсан учир Пак Ча Вон болон цагдаагийн дарга нар доод тушаалын хоёр цагдаад дээрх хэргийг тохно. Цэргийн дарга Пак Ча Вон шоронд тэр хоёр цагдаатай уулзахдаа “Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. Түүний дараа та хоёрыг суллана” гэж амладаг. Түүний дараахан прокуророос тэдэнтэй уулзаж “Та хоёр 15 жилийн ялтай гэмт хэрэг үйлдсэн” гэнэ. Хоёр цагдаа “Юу яриад байгаа юм бэ. Бид хоёрыг удахгүй суллана” гэсэн ч прокурор үгүйсгэнэ. Цагдаагийн хоёр албан хаагч бөөн бухимдал болж байх үеэр Пак Ча Вон дахин ирж “Та хоёрт 100, 100 сая вон өгье. Наанаа чимээгүй байж бай” гэдэг. Цагдаа нар “15 жилийн амьдралаа 100 сая воноор солихгүй” гэхэд Пак Ча Вон “Тэгвэл ар гэр, эхнэр, хүүхдийг чинь “Хойд Солонгосын тагнуулууд байсан” гээд Хан мөрөн рүү шидчихнэ шүү” гэж дарамтална. Цэргийн дарга Пак Ча Вон болон цагдаагийнхан оюутан залуугийн үхлийн шалтгааныг нуух гэж ийнхүү элдэв арга сэдэх зуур сэтгүүлчид, оюутнууд, ард иргэд шударга ёсны төлөө асар их айдас, дарамт дор сэм нэгдэж эхэлнэ. Яг тэр үед Ерөнхийлөгч Чун Дү Хван “Өмнөд Солонгосын дараагийн Ерөнхийлөгчийг би өөрөө сонгоно” гэсэн нь ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэнэ. Өмнөд Солонгосын хотуудад эсэргүүцлийн бослого болно. Бослогын үеэр цагдаа нар Ионсей их сургуулийн оюутан залуугийн амийг хөнөөснөөр ардчиллын төлөөх ард түмэн, цэргийнхэн хооронд зөрчил мөргөлдөөн үүснэ. Харин цагдаа нарт эрүүдэн шүүлгүүлж амиа алдсан Сөүлийн их сургуулийн оюутан залуутай холбоотой баримтууд ардчилсан үзэлт, хожим БНСУ-ын Ерөнхийлөгч болсон Ким Дэ Жүний гарт хэдийнэ орчихсон байлаа. Ерөнхийлөгч Чун Дү Хван “Улстөрчдийн эсрэг бичихийг хориглоно” гэх заалттай хууль хүртэл батлуулж, улс орондоо цэргийн дэглэм тогтоочихоод байсан 1987 оны зургадугаар сард ард түмэн ялж Үндсэн хуульд “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг ард түмэн сонгоно” гэсэн заалт оруулсан түүхтэй. БНСУ-ын “1987” кинонд энэ тухай өгүүлдэг. Чун Дү Хваны гар хөл болсон цэргийн дарга Пак Ча Вон болон цагдаагийн дарга нар шоронд орж байгааг ч энэ кинонд харуулдаг. 

            Монголд...

            Цагдаагийн найман ажилтанд эрүүдэн шүүлгүүлсэн 21 настай залуу сэхээний тасагт гавтайгаа нас барсан гэх мэдээлэл Монголын нийгмийг цочроогоод байна. Эрх баригчид, ЦЕГ, ШШГЕГ-ын дарга нар “хөшиг”-ний цаанаас ил гарч ирээд уучлалт гуйж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдэж чадахгүй байгаа энэ үед талийгаач залуугийн найзууд Сүхбаатарын талбайд цуглаж зул өргөлөө. ЦЕГ-аас өчигдөр (2024.07.25) “Амь хохирогч хоёр удаа ял шийтгэгдэж, 10 хэрэгт яллагдагчаар татагдан эрэн сурвалжлагдаж байсан. Цагдаагийн найман ажилтан одоо ч ажлаа хийж байгаа” гэж хэвлэлийн бага хурал хийсэн бол талийгаач залуугийн найзууд зул өргөх үеэрээ “Миний найз гэмт хэрэг үйлдэх нь байтугай ангийнхаа хүүхдүүдийн үзэг, балыг ч зөвшөөрөлгүй авдаггүй байсан. Хөлбөмбөг тоглох дуртай. Алтан медалиуд нь энэ байна” хэмээн футболка, алтан медалиудыг нь тэвэрч, “Найзынхаа амийг төрөөс нэхэж байна. Цагдаа нарт хариуцлага тооцъё. Харгис нийгэм” гэсэн бичиг барьж эсэргүүцлээ илэрхийллээ. “1987” гэдэг киноны үйл явдал, бодит түүхтэй тун төстэй үйл явдал Монголд өрнөж байгаа биз, Ерөнхий сайд аа. Хорьж болдоггүй 20 насыг та ч бас дайраад гарсан. Даль жигүүр нь дөнгөж өдөлж, амьдралын их замд хөл тавьсан 21 настай залуу хэдийдээ хоёр удаа ял эдэлж, 10 хэрэгт яллагдагчаар татагдсан онц хүнд гэмт хэрэгтэн болно гэж! Генерал Т.Сүхболдын удирддаг ЦЕГ-ынхны мэдээлэлд та итгэсэн үү. “1987” кинонд цагдаа нар оюутан залуугийн цогцост задлан шинжилгээ хийлгэхээс айж, “Зүрхний шигдээсээр нас барсан” мэт болгох гэдэг шиг Монголын цагдаагийн байгууллагынхан 21 настай залуугийн үхлийн талаар үнэнээс хол зөрсөн мэдээлэл хийчихэв үү, яав. Буруутай этгээдүүдэд заавал хариуцлага тооцоорой. Чадахгүй бол наад Т.Сүхболдоо ЦЕГ-ын даргаас огцруул. Генерал цолтой болголоо, гомдолтгүй биз. ХЭҮК гэж дарга нар нь Төрийн ордонд УИХ-ын гишүүдийн өрөөгөөр цай, кофе эргүүлж, хурал, семинарт суухаас өөр хийж гавьсан зүйлгүй амьгүй байгууллагыг ажилд нь оруул, цагдаагаас шургалсан гишүүдийг нь соль. Цагдаагийнхнаар дүүрсэн АТГ-ынханд ч бас арга хэмжээ ав. Өчигдөр талийгаач залуугийн найзууд Сүхбаатарын талбайд цугларлаа. Өнөөдөр иргэд нэмэгдэхээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байна. Маргааш Монголын бүх 21 настнууд Сүхбаатарын талбайд жагсвал юу болох бол... Хорьж болдоггүй 20 нас галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй эрмэг зоримог нас шүү дээ. Ямартай ч Засгийн газрынхаа ажлыг төвхнүүлэх гээд завгүй байгаа үед тань БНСУ-д түүхэн сургамж болж үлдсэн бодит явдлаас сэдэвлэсэн кино ярьж өглөө. Үзэж амжаагүй бол заавал үзээрэй. Тэмдэглэлээ хөтлөөрэй. Дараа дахиад кино ярьж өгнө өө.

                                                                                                                                                         С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.