Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна


7-р сарын 26
14 цаг 48 минут
        УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шариф болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сантай Эрүүл мэндийн сайдын хувьд дахин хамтран ажиллах болсондоо талархалтай байгаагаа илэрхийлэн цаашдын хамтын ажиллагаа болон эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөн санал солилцлоо.
Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор цаашид хүүхэд, залуучууд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, түүнчлэн хүүхдийг эхийн хэвлийд байхаас эхлээд хянах, жирэмсэн эхэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл энх төрүүлэхэд шаардлагатай тусламж үйлчилгээг чанартай, төвөг чирэгдэлгүй үзүүлэх, сургуулийн эрүүл мэндийн тогтолцоог бий болгох, сургуульд суурилсан тандалтыг сайжруулах зэрэгт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шариф Эрүүл мэндийн сайдын нэр хүндтэй албан тушаалд дахин томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Мөн тэрбээр НҮБ-ын Хүн амын сангийн хувьд Эрүүл мэндийн яам хамгийн ойрын түншүүдийн нэг байдгийг илэрхийлэн Монгол Улсын Засгийн газрын НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй Улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа болох нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023-ын үр дүн, эх хүүхдийн эрүүл мэнд, жирэмсний хяналттай холбоотой зарим үр дүнгийн талаар мэдээлэл өгч, цаашид Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх ажлуудыг дэмжих төдийгүй сургуулийн эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, залуучуудын эрсдэлт зан үйлийн талаар судалгаа хийж, харилцаа холбооны стратеги боловсруулах зэрэг чиглэлүүдээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа19 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь25 минут 37 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно27 минут 48 секундын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.