Төвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна


7-р сарын 26
16 цаг 10 минут
        УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, тэдгээрийн харьяа байгууллагуудын удирдлагуудтай салбарт тулгамдаж байгаа тодорхой асуудлаар уулзалт хийв.

       Уулзалтын эхэнд Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төв буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах тухай, манай улсын эрүүл мэндийн даатгалын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар холбогдох албан тушаалтнууд танилцуулга хийж, эдгээр асуудлыг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх талаар уулзалтад оролцогчид нээлттэй санал солилцлоо.

          Сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үндсэн чиглэл, түүнчлэн салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаар танилцуулж, эрүүл мэндийн даатгалын сангийн он дамжсан өр төлбөр, түүнээс шалтгаалах тусламж үйлчилгээ тасалдах эрсдэл, байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны оновчтой бус байдлаас шалтгаалсан тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмж, төвлөрөл, хүлээгдэл чирэгдэл, гадаад зээл тусламж, олон улсын байгууллагын санхүүжилтийн үр ашиггүй зарцуулалт зэргийг бууруулахад чиглэсэн бодлого, зохицуулалтыг эрчимтэй хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Мөн салбарын бодлого, хэрэгжилтийн асуудалд шүүмжлэлтэй хандаж, үр дүнтэй шийдвэрлэхэд салбараараа идэвх санаачилгатай хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.

      Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоо сайжруулж, ажлын давхардал хийдлийг багасгах зорилгоор эрүүл мэндийн асуудалтай холбогдох бүх байгууллагуудын дунд уулзалт зөвлөгөөнийг тогтмол хийж байхаар тогтлоо.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа2 цаг 55 минутын өмнө"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо3 цаг 39 минутын өмнө“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ3 цаг 46 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна4 цаг 18 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал4 цаг 23 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ4 цаг 29 минутын өмнөТ.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ4 цаг 54 минутын өмнө"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана4 цаг 58 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа5 цаг 8 минутын өмнө"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна5 цаг 13 минутын өмнөМонгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана5 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн5 цаг 29 минутын өмнөБүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэхгүй11 сар 18. 12:10Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа11 сар 18. 10:21Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна11 сар 18. 10:04О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн11 сар 18. 9:57Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна11 сар 18. 9:42Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь11 сар 18. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 18. 8:57Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана11 сар 17. 23:21Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ11 сар 17. 16:26“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ11 сар 17. 16:22Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ11 сар 17. 16:17Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ11 сар 17. 12:59Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав11 сар 17. 12:44Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 17. 12:41Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо11 сар 17. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.