Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар “Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо


7-р сарын 29
16 цаг 32 минут

      “Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “МПМ” цогцолборт боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, эзэнт гүрний их түүхийн өв, өнөөгийн бүсчилсэн хөгжлийн цөм, ирээдүйн Монгол Улсын хөгжлийн төв, нийслэл болох Хархорум хотыг сэргээн байгуулах түүхэн үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулж хамтран ажиллах, дэмжихээр хүрэлцэн ирсэн хот төлөвлөгчид, уран барилгачид, инженер, эрдэмтэн судлаачдад гүн талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон дэлхийн үнэт өв – Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газар нутагт Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гарган, Засгийн газарт чиглэл болгосныг тэмдэглэв.


Түүнчлэн Улсын Их Хурлаас хоёр удаа тогтоол баталж, Шинэ Хархорум хотыг байгуулахаар сонгосон Улаанбаатар хотоос гурав дахин том хэмжээтэй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, Засгийн газарт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулах чиглэл өгсний дагуу захиргаа байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгааг дурдлаа.

Одоогоос 800 гаруй жилийн тэртээ буюу 1220 онд Их Эзэн Чингис хааны зарлигаар Орхон голын хөндийд байгуулсан Хархорум хот нь зөвхөн Их Монгол Улсын нийгэм, соёлын төв төдийгүй, тухайн үеийнхээ дэлхийн улс төр, худалдаа, эдийн засаг, цэрэг, дипломат харилцаа болон шинжлэх ухаан, шашин соёлын төв, өрнө хийгээд дорно дахиныг холбосон гүүр, тухайн үедээ дэлхийн нийслэлийн хэмжээнд хүрч  хөгжсөн, Торгоны замын гол зангилаа хот байсан гэдгийг онцлов.

Өнөөдөр Монгол Улсад тулгамдаад буй хэт төвлөрлөөс шалтгаалсан нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, байгаль экологийн асуудлуудыг шийдвэрлэж, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, мөн бүсчилсэн хөгжлийн шинэ төв байгуулах хэрэгцээ шаардлага бий болсныг тодотголоо.

Иймд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д түүхийн өв соёлыг судлах, сурталчлах, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх болон бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор “2021-2030 онд Орхоны хөндийд шинэ хотын байршлыг тодорхойлж, Техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр заасан гэдгийг хэллээ.

Шинэ Хархорум хотыг байгуулж, түүхэн хотоо сэргээснээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод бий болсон хэт төвлөрлийг сааруулан, бүс нутаг, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, нийгэм, эдийн засаг, аялал жуулчлал, шинжлэх ухаан, түүх археологийн дурсгалд түшиглэсэн хөгжлийн шинэ төв бий болж, үндэсний бахархал, нэгдмэл үнэт зүйлсийг бататган бэхжүүлнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.

Шинэ Хархорум хот нь ирээдүйн Монгол Улсын хөгжлийн төв, шинэ нийслэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Шинээр хот байгуулж буй улс орнууд ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн олон улсын шилдэг туршлага, шинэлэг санаа, шийдлийг тусган үзэл баримтлалаа тодорхойлдог олон улсын жишгийн дагуу Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, “Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сард зарласан.

Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад нийт 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцсэн юм. Эдгээр бүтээлийг 07 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд олон нийтэд нээлттэй танилцуулж, саналыг нь авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн төлөөлөл болох 100 гаруй хот төлөвлөгчид, шилдэг архитекторууд оролцож, өөрсдийн бүтээлээр илтгэл, танилцуулга хийж байгаа бөгөөд шилдэг таван багийн бүтээлийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эцэслэн шалгаруулах юм.

Тус сонгон шалгаруулалтад оролцогчдын бүтээлийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд АНУ, БНСУ, Польш, Герман зэрэг орны шилдэг хот төлөвлөгч, архитектор, мэргэжилтнүүд ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ4 цаг 36 минутын өмнөАИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхий сайд Н.Учрал Баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв7 сар 11. 19:39Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:50Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна7 сар 11. 11:40Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ЫН Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 20:27УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав7 сар 10. 19:48УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 17:42Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ7 сар 10. 16:39Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв7 сар 10. 16:20Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:08“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:06УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов7 сар 10. 14:34Фото: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд7 сар 10. 14:10Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна7 сар 10. 13:10Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ7 сар 10. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө7 сар 10. 10:01БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 10. 9:31Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо7 сар 10. 9:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 9. 21:19Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо7 сар 9. 20:35Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн явцтай танилцлаа7 сар 9. 20:32Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 9. 20:29Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо7 сар 9. 20:25УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа7 сар 9. 20:22Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ7 сар 9. 20:19Баянхошуу, Шархад дэд төвийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна7 сар 9. 20:16БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа7 сар 9. 20:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.