Ч.Өнөрбаярыг ХЗДХЯ-ны ТНБД-аар томилох эсэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ татгалзсан хариу өгчээ


7-р сарын 29
18 цаг 14 минут

        Эрх баригч хүчний тэргүүн МАН, АН, ХҮН намаас бүрдсэн хамтарсан Засгийн газраа байгуулсан. Гурван нам 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, мөрийн хөтөлбөрөө “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хэмээн тодорхойлж буй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо УИХ-ын чуулган дээр “Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны үзэл санааг үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн учраас ийнхүү “Зориг” гэх үгээр тодотгосон болов уу. Хамтарсан Засгийн газрын сайд нарыг наадмын өмнөхөн томилсон бол дэд сайд нарыг ажлаас нь чөлөөлсөн. Хэдийгээр “Дэд сайдгүй Засгийн газар байна” гэх мэдээллийг холбогдох эх сурвалжууд өгсөн ч үүнийг үгүйсгэх хүмүүс бий. Өөрөөр хэлбэл, “Засгийн газрын 100 хоногтой уралдан дэд сайдын суудлыг дахин бий болгоно” гэх яриа улс төрийн хүрээнд өрнөж байна. МАН, АН, ХҮН намаас томилогдсон сайд нар өдгөө яамдынхаа бүтцийг эрх баригч хүчнийхэнтэй зөвшилцөж, томилгоогоо хийж байна. УИХ-ын 2024 оны сонгуульд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшсэн Ч.Өнөрбаярыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилохоор болсон тухай мэдээлэл зарим хэвлэлд нийтлэгджээ. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнд татгалзсан хариу өгсөн аж. Ч.Өнөрбаярын хувьд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн фракцийнх гэгддэг. Учир нь тэрбээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан.    

                                                                                                                                                       Ж.Энх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ1 сар 21. 13:48Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ1 сар 21. 11:31Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ1 сар 21. 11:19Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо1 сар 21. 11:12П.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна1 сар 21. 10:35Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно1 сар 21. 10:29Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан "туслах багш" хөгжүүлж байна1 сар 21. 9:30НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно1 сар 21. 9:24Дэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийг тодорхойлох зорилготой хуралдаанд Ерөнхий Сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв1 сар 21. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн1 сар 21. 9:04Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү-тэй уулзаж, санал солилцлоо1 сар 20. 19:02“Н.Тавинбэхийн хам хэрэгтэн Б.Насантогтохыг MCS-тэй холбох нь захиалгат улс төр” гэв1 сар 20. 17:50Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна1 сар 20. 15:58УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа1 сар 20. 15:50АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 20. 14:17Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ1 сар 20. 14:13Б.Батцэцэгийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөөцөлж, М.Оюунчимэг, Д.Үүрийнтуяа нар СДМЭХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөх үү1 сар 20. 14:02Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна1 сар 20. 10:35“Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэнг Ром хотын Боргезе галерейд нээв1 сар 20. 9:58“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ1 сар 20. 9:50Монгол Улсын баг Heyball-ын дэлхийн цомд түрүүллээ1 сар 20. 9:31Н.Тавинбэхийг хэрэгт татсаны шалтаг нь Солонгосын төсөл, шалтгаан нь Вьетнамынх гэв үү?!1 сар 20. 9:27Н.Энхбаяр: 126 гишүүн бүтэхгүй гэдгийг Д.Амарбаясгаланд хэлж байсан1 сар 20. 9:20Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг сайшаав1 сар 20. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм хүйтэн1 сар 20. 9:09"Жаргалантын гол" нэрээр албан ёсоор баталжээ1 сар 19. 16:22Алт, мөнгөний үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрлээ1 сар 19. 16:17Монгол Улсад хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийжээ1 сар 19. 15:11Аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ1 сар 19. 13:37Н.Наранбаатар: Татварын хуулиудыг боловсронгуй болгох хуулийн төслүүдэд туссан өөрчлөлт бүрд онцгой анхаарч ажиллана1 сар 19. 13:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.