Өнгөрсөн хоногт Онцгой байдлын байгууллагад ахуйн гал түймрийн 6 дуудлага мэдээлэл бүртгэгдэв.
Дээрх 6 тохиолдлын хоёр нь хогийн цэг шатсан, ил задгай хаясан хог шатсан дуудлага байв.
Ахуйн гал түймэр гарах шалтгааны 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг.
Иймд
- Татсан тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах,
- Шатамхай зүйлийн ойр гал асаахгүй байх,
- Цахилгаан хэрэгслийг залгаатай орхихгүй байж ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье.
Сэтгэгдэл бичих