“Хотын захиргааг Яармаг руу нүүлгэхэд 1.5 тэрбум төгрөг, Дээд шүүх “Хангарьд” ордныг 8.2 тэрбумаар засварлаж орно” гэв үү


7-р сарын 30
13 цаг 29 минут

       УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй анхны парламент бүрдсэн. Тиймээс Төрийн ордонд шинэ гишүүдэд өрөө гаргаж өгөх, чуулганы танхимыг шинээр засварлан тохижуулах их ажил өмнөх парламентын үед эхэлсэн. УИХ-ын гишүүдийн өрөөг тохижуулахад улсын төсвөөс 12 тэрбум төгрөг зарцуулахаар болсон гэх мэдээлэл ч бий. УИХ-ын гишүүдийн тоо ийнхүү нэмэгдсэн учраас Засгийн газрын аппаратыг ТЕГ-ын байр руу нүүлгэж, ТЕГ-ыг Хөшигийн хөндийд шинээр барих төр засгийн нэгдсэн цогцолборт байрлуулахаар болсон тухай хэвлэлүүдэд мэдээлсэн. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь саяхан “Энэ дөрвөн жилд Засгийн газрын ордныг Улаанбаатар хотоос гаргахаар төлөвлөсөн. Ингэснээр яам, тамгын газар руу зорьж, төв рүү тэмүүлэх төвлөрлийг сааруулна. Томоор төсөөлбөл, Улаанбаатар хот шууд л тэлэх болно” гэж ярьсан. Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга байх үед буюу 2020 онд Улаанбаатар хотын 2021 оны төсөвт нийслэлийн захиргааг Яармаг руу шилжүүлэн нүүлгэх болсонтой холбогдуулан автозам барихад 1.7 тэрбум төгрөг тусгаж байв. Харин энэ удаад хотын захиргааг Яармаг руу нүүлгэхэд 1.5 тэрбум, Улсын Дээд шүүх “Хангарьд” ордныг 8.2 тэрбум төгрөгөөр засварлаж орох тухай мэдээлэл анхаарал татаж байна. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг энэ талаар фэйсбүүк хуудастаа “Яндаж болдоггүй далай шиг Яасан баян төсөв бэ. Хотын захиргаа 1.5 тэрбумаар Яармаг руу нүүж, Дээд шүүх “Хангарьд” ордныг 8.2 тэрбумаар засварлаж орно гэнэ. Дээд шүүх нь “Хангарьд” руу 1.1 тэрбумаар нүүнэ. Зөвхөн нүүлгэлтэд 2.6 тэрбум зарцуулах юм уу. Дээд шүүх бас 2.1 тэрбумаар тавилга авна гэнэ. Үнэхээр үзэн ядалт хуралдаж байна” хэмээн постолжээ.

      Тэрбээр “Хангарьд” ордон ээлжит мөнгө угаалтын “бай” болчихлоо. Ордон гэх нэрэнд манайхан донтой болохоос жирийн л оффис шүү дээ. Гэхдээ үнэхээр үнэ цэнтэй байршил мөн үү гэвэл мөн. Манай хотод хуучиндаа орж, бүр шинэ тансаг ордон барих хэмжээний 8,2 тэрбумаар их засвар хийгээд байхаар насжилттай барилга ч биш. Ер нь төрийн байгууллагууд нэгээс нөгөө рүү нүүж суухдаа 2.6 тэрбум зарцуулаад байх түвшний баян оронд амьдарч байгаагаа би огт мэдээгүй. Бүр огт мэдрээгүй. Өдөр ирэх тусам амьсгал боогдох мэт гуниг төрөх нь л нэмэгдсээр байгаа. Зугаалж, аялж ч чадахгүй дотор бачимдаж байгаа. Миний л хувьд ийм байна. Дараагийн зүйл, “Хангарьд” ордныг мөнгө угаах аятайхан завшаан болгожээ гэж би хувьдаа харж байна. Нэг нь явж, нөгөө нь ирэхдээ 2,6 тэрбум зарцуулахаар төсөвлөж шүү дээ. Яагаад гэнэт ийм юм болоод явчихав аа. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас нийслэлийн засаг захиргааны “Хангарьд” ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг аравдугаар сарын 20-нд зарласан биш билүү. Дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоосон шүү дээ. Дээрээс нь дэнчингийн хэмжээг дөрвөн тэрбум 342 сая 340 мянган төгрөгөөр тооцсон. Энэ шийдвэр хаачив аа. Энэ завхарсан юмаа зогсоо. Яасан ч ийм юм хийлгэхгүй шүү. Нэг оффисоос нөгөө рүү орохдоо 2,6 тэрбум зарна гэнэ ээ. Дээд шүүх нь 2,1 тэрбумаар тавилга авах гэнэ” гэжээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон холбогдох албан тушаалтнууд энэ асуудалд тайлбар хийнэ үү. Өмнөх парламентын үед Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль ингээд гууль болов уу.

                                                                                                                                                        Д.Ган



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Евразийн 15 тэрбум ам.долларын зах зээл рүү Монголыг хөтлөх Н.Учралын гео улс төр30 минут 15 секундын өмнөНийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.