“УИХ-д сонгогдсон” гэх хүн амины 2 гэмт хэрэгтнийг О.Баасанхүүгээр нэрлүүлье


7-р сарын 31
9 цаг 30 минут

         Монголын улс төр яг л кинонд гардаг шиг криминал сэдвээр дүүрэн... Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр “Хар жагсаалт” нь хөвөрдөг байсан бол ЖДҮ-чид, тендерчид, концессчид, нүүрсчид, Боловсролын зээлийн санчид, тэр ч атугай “Ногоон автобустнууд”-аар хүрээгээ тэлсэн. Тэгвэл одоо 126 гишүүнтэй анхны парламентад “хиамчид”, лаивчдын төлөөлөл намын нэрсийн жагсаалтаар орж ирээд УИХ-ын гишүүний суудалд заларчихаад байна. “Хиамчид” гэдэг нь цахим ертөнцөд төлбөрт мэдээ бичдэг, түгээдэг, сэвдэг хөлсний армийнхан. Харин дуучин Нараг лаив хийж бараа сурталчилдаг гэдгийг сошиал хэрэглэгчид сайн мэднэ. Хууль тогтоох дээд байгууллагад ийнхүү ёстой л өнгөт үрэл шиг “Шигшээ багийнхан” цугларч, төрийн хууль батлах бүрэн эрхтэй болсон. Гэвч үүнээс ч илүү ноцтой байж мэдэх мэдээллийг УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ. Тэрбээр өчигдөр (2024.07.30) “Манай ард түмэн УИХ-ын сонгуулиар ёстой сонин сонголт хийсэн. Хэдийгээр МАН, АН, ХҮН, ИЗНН гэх боловч үүн дотор нь биеэ үнэлэгч зургаа, шүүгдэгч дөрөв, ижил хүйстэн гурав, яллагдагч 15, хүн амины хоёр хэрэгтнийг огт мэдэлгүй сонгосон байх юм” гэж жиргэсэн.    Энэ бол жирийн иргэний хувьд, олны анхаарлыг татаж хандалт авахын тулд бичсэн мэдээлэл биш. УИХ-ын гишүүн асан, өмгөөлөгч, хууль хяналт болон улс төрийн хүрээнд тодорхой мэдээлэл бүхий хүний хувьд “Энэ УИХ-д ийм гэмт хэрэгтнүүд шургалчихсан шүү” гэх анхааруулга өгөх гэснийх болов уу. Тэгэхээр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэдэг хамгаалалт дор хэн гэдэг хүн амины хоёр гэмт хэрэгтэн, дөрвөн шүүгдэгч, 15 яллагдагч орж ирээд суучихсаныг О.Баасанхүүгээр зарлуулъя. Хууль тогтоох дээд байгууллагыг гэмт хэргээс бултах, зугтах “Хоргодох байр” болгосон тэдгээр онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн нэрсийг О.Баасанхүүгээр бас хэлүүлье. Хуулийнхан түүнийг гэрчээр дуудаж, хамгаалалтад авна биз. Харин яг одоо О.Баасанхүүгийн мэдээллийн дагуу хууль хяналтынхан арга хэмжээ авахыг олон нийт шаардъя. ЦЕГ-ын дарга, генерал Т.Сүхболд СЕХ-ны гишүүн. Тийм атал УИХ-д онц ноцтой гэмт хэрэгтнүүд сонгогдсон бол аймшигтай. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ асуудлыг анхааралдаа авч, О.Баасанхүүгийн мэдээлэл үнэн бол УИХ-ын гишүүн болсон онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг нэн даруй УИХ-ын даргад хүргүүлэх нь зөв биз ээ. Ерөөс “Энэ УИХ-аас хамгийн түрүүнд эгүүлэн татагдах хүн хэн байх бол” гэдэг асуулт УИХ-ын гишүүд тангаргаа өргөхтэй зэрэгцэн гарч ирсэн. Алийн болгон УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэдэг хамгаалалт дор гэмт хэрэгтнүүдийг хамгаалах вэ. О.Баасанхүүг яг одоо гэрчээр дуудаж, түүний бичсэнчлэн гэмт хэрэгтнүүд гэдгийг нь огт мэдэлгүйгээр УИХ-д сонгосон ард түмэнд үнэнийг мэдэх эрхийг нь олгоё. Хууль хяналтынханд хар данстай гишүүд өөдөөс чинь харж суучихаад камерийн өмнө шударга ёс, хүний эрхийн талаар гоё гоё асуултууд тавьж, хуулиа шударгаар сахиулахыг шаардаж суух нь гутамшигтай санагдана биз дээ, Т.Сүхболд генерал аа, Б.Жаргалсайхан прокурор оо. “Газрын ойр Гарзын бага дээр...” гэж сайд асан Ц.Нямдорж хэлж байсныг ч энд сануулъя, мөн биз.

                                                                                                                                                     Н.Гэрэл    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлэв5 сар 8. 16:51Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 16:45Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа5 сар 8. 16:42Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ5 сар 8. 16:21Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэхээр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана5 сар 8. 16:13Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа5 сар 8. 16:03Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ5 сар 8. 14:58Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна5 сар 8. 14:50Ц.Ганзориг: Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай дүгнэлт гаргаагүй5 сар 8. 14:17Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов5 сар 8. 14:02Г.Занданшатарын урилгаар дэлхийн шатрын лидер тэрбумтнууд Монголд ирнэ5 сар 8. 13:49Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина5 сар 8. 13:42Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо5 сар 8. 12:53Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5 сар 8. 12:29УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:24Б.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ5 сар 8. 10:06Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа5 сар 8. 10:02ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 8. 9:59Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ5 сар 8. 9:54Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа5 сар 8. 9:46Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна5 сар 8. 9:43Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна5 сар 8. 9:41Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ5 сар 8. 9:37Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа5 сар 8. 8:51УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 8. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.