Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар цаг үеийн асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо


7-р сарын 31
11 цаг 15 минут

       Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан /2024.07.30/ 10 цаг 30 минутад эхэлж, цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан иргэн Авлигатай тэмцэх газарт эрүү шүүлтэд өртсөн гэх талаарх гомдлыг хэзээ гаргасан, энэ дагуу арга хэмжээ авсан эсэх, цагдаагийн байгууллагад хэрэгт шалгагдаж байгаа болон тус байгууллагын чиг үүрэгтэй нь холбоотой үйл ажиллагаанд өртөж байгаа иргэд хохирч байгаа талаар, гэрч, хохирогч хамгаалах үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй болон эрүү шүүлтийг зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн зэрэг 11 асуудлын хүрээнд мэдээлэл авахаар болсныг мэдэгдсэн.

Дэд хорооны хуралдааныг гишүүд нээлттэй явуулах шаардлагатай гэж үзсэн тул хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин “Хүний хувийн эмзэг мэдээлэл болон төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хуулийн дагуу хаалттай хэлэлцэх нь зүйтэй” гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуралдааны эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, “2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 461  дүгээр хаалттай ангид 21 настай иргэн цагдан хоригдож байх хугацаандаа эмнэлгийн тусламж шаардлагатай болоод амь хохирсонтой холбогдуулан ХЭҮК ажилласан. Тус комисс  чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудаас мэдээлэл авч эхэлсэн. Цагдаагийн байгууллагын дэд дарга, III эмнэлгийн эмч нартай очиж уулзахын зэрэгцээ 461 дүгээр хаалттай ангид очиж ажилласан. Мөн тухайн  үйл явдлын хүрээнд төрийн байгууллагуудын ажил хариуцаж байгаа хүмүүстэй уулзаж, тайлбарыг нь авахын зэрэгцээ холбогдох бичиг баримт, хувийн хэрэг, бусад баримтуудыг нь бид татан авч дүн шинжилгээ хийсэн” гэв.

“Өнгөрсөн  нэгдүгээр сард  хохирогч   цагдаагийн албан хаагчдад холбогдуулан эрүү шүүлт хийсэн талаар гомдол гаргасан байна. АТГ-аас чиг үүргийнхээ дагуу энэ хэрэг ажиллагаанд байна  гэсэн мэдээлэл өгсөн бол Баянгол дүүргийн прокуророос энэ асуудал дуусаагүй бөгөөд  асуудлыг тал бүрээс нь шалгана гэдэг мэдээллийг бидэнд ирүүлсэн. Одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан хүн байхгүй гэсэн мэдээллийг тус байгууллагаас нь ирүүлээд байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны байгууллагын өөрийнх нь харьяалдаг хуулийн чиг үүргийн асуудал” гэдгийг  онцлон тэмдэглэв.

“Мөн цагдан хорих 461дүгээр анги болон бусад шатлалын эмнэлэг нь тухайн иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэрхэн үзүүлсэн асуудалд эмнэлгийн байгууллага зохих ёсны хариугаа өгөх ёстой. Үүнийг Шүүх шинжилгээний ерөнхий газар тогтооно. Хариуг нь үндэслэж бид дараагийн дүгнэлтээ гаргах боломжтой” гэдгийг Д.Сүнжид дарга онцлоод “Хохирогчийг ухаангүй байх үед гав хэрэглэсэн асуудлыг эмчилгээ, үйлчилгээний журам гэж тайлбарласан. Энэ асуудлыг шалгаж, хэрэв ийм өвчтөн ирвэл ямар арга хэрэгсэл ашиглаж, үйлчилгээ үзүүлэх ёстойг цаашид тодруулах шаардлагатай" гэсэн юм.

Мөн тэрбээр ХЭҮК байгуулагдаад 23 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд халдашгүй байх эрх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд нийт 15 удаагийн илтгэлтэй, тус бүрд нь сэдэв болгож хөндсөн. Үүний үр дүнд тодорхой өөрчлөлтүүд гарч байгаа. Хууль тогтоомж, албан хаагчдын хандлага, тогтолцоо, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааны хүрээнд тодорхой ажлууд хийж байна. Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл дээр “Халдашгүй байх эрх” гэж нэг бүлэгт шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорьж буй асуудлыг хөндөж тавьсан. Энэ талаар УИХ-ын тогтоолд тусгасан. Засгийн газар ахлаад, Хууль зүй, дотоод хэргийн яам ажилласнаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар 2024 оны наймдугаар сарын 1-нээс шүүгчийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглосон. ХЭҮК өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагууд зохион байгуулалтаа хийсэн үү, бэлэн байгаа юу, хуулиа таньж мэдсэн үү гэдгээр уулзалт зохион байгуулсан. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн хүрээнд нэг асуудал шийдэгдээгүй. НҮБ-ын гишүүн байгууллагуудаас эрүү шүүлт тулгасан хэргийн талаар тусдаа мөрдөн байцаах байгууллага байгуулаач гэсэн зөвлөмж өгсөн юм.  Хууль тогтоомжоор одоогоор Авлигатай тэмцэх газар энэ үүргийг хэрэгжүүлж байна” гэж байлаа.
      Түүнчлэн тэрбээр “Хууль тогтоомжийн асуудал дээр ХЭҮК-ын хувьд тулгардаг асуудал нь шударга ёс, хүний эрхийг хамгаалах тогтолцоо, бүх төрийн байгууллагуудын ажилд хэрвээ гэмт хэрэг зөрчил гарсан тохиолдолд  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22.2 дахь заалтаар ХЭҮК-ыг оролцохыг хориглодог” гэдгийг онцлоод  энэ тогтолцооны хэсэг нь Үндсэн хуулиар шүүх байж, прокурор хяналт тавина гэж заасан тул  бид өөрсдийн эрх хэмжээ,  хүрээндээ шаардлагаа тавиад, зөвлөмжөө өгөөд явж  байна” гэж байлаа. Тус комисст 2023 оны байдлаар эрүү шүүлттэй холбоотой 60 гомдол  ирсэн бөгөөд үүний зургаад нь зөвлөмж өгсөн. Нөгөөтээгүүр, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд манай чиг үүргийн асуудал биш бол 72 цагийн дотор эрх бүхий байгууллагууд нь шилжүүлэх үүрэгтэй. Иймд асуудлыг харьяаллын дагуу төрийн байгууллагууд руу шилжүүлдэг гэв.

Саяхан сэтгүүлчийн асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн. ХЭҮК энэ шүүх хуралд ажиглагчаар сууя  гэсэн хүсэлт илгээсэн. Буруутгагдаж байгаа таван гэмт хэргийн хоёр нь нууцтай хамаатай тул хамааралгүй гурван асуудлыг нь  нээлттэй явуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Төрийн болон албан нууцын тухай хуультай холбоотой шүүх хурал хаалттай байх ёстой тул ХЭҮК энэ тогтолцооны оролцогч биш гэж шүүх, прокуророос дүгнэдэг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль бусад хуулиар энэ зааг, ялгааг тодорхой болгож өгөхгүй бол олон нийт манай байгууллагаас шууд дүгнэлт хүсдэг гэдгийг  Д.Сүнжид дарга танилцуулгадаа онцолж байлаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл товч мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээлэлдээ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас болсон үйл явдлын хүрээнд хуулийн зөрчил байгаа эсэх асуудлаар хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулсныг мэдэгдээд “Ар гэрийнх нь зүгээс гурван асуудлаар гомдол гаргасан. Нэгдүгээрт; хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг олон нийтэд дэлгэсэн, хоёрдугаарт; эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь үзүүлээгүй, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхдаа ухаангүй байхад нь тусгай хэрэгсэл хэрэглэж хүний эрхийг ноцтой зөрчсөн, гуравдугаарт; цагдаагийн байгууллага эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудлаар гомдол гаргасан байхад үүнийг шийдэлгүйгээр сэжиглэгдэн шалгагдаж байсан хэргийнхээ улмаас нас барсан гэдэг агуулгыг  хохирогчдын төлөөлөл болон өмгөөлөгчид нь хөндсөн. Бид энэ асуудлыг тодруулахаар ажиллаж байна. Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа цагдаагийн байгууллагын бүх түвшинд цаашид хохирогчийн талаар мэдээлэл хийхдээ хувийн эмзэг мэдээллийг задруулахгүй байх гэсэн чиглэлийг өгсөн. Энэ асуудлыг холбогдох дүрэм, журамд тусгуулах асуудлаар ажиллаж байна. Гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүд сэжигтэн, ялагдагчийн талаар шаардлагатай тохиолдолд  холбогдох мэдээллийг хэлэхээс өөр аргагүй. Харин хохирогчийн талаар  хувийн эмзэг мэдээллийг задруулахгүй байх шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэв. 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас үйл ажиллагаагаа хууль дүрмийн дагуу явуулсан гэсэн тайлбарыг удаа дараа гаргаад байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэг ажиллаж  тодорхой зарим нэг зөрчил байна гэж үзсэн. Манай баривчлах, цагдах хорих байгууллагуудад ажиллаж буй эмнэлгийн боловсон хүчин дутмаг, эдгээр байгууллагууд дадлага туршлагатай эмч, мэргэжилтнүүд ажиллах сонирхолгүй, тогтвор суурьшилтай ажилладаггүйн зэрэгцээ, эмнэлгийн оношлогооны тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хангалтгүй байдаг зэрэг олон  жил хуримтлагдсан асуудлууд энэ асуудалд нөлөөлж байна. Цаашдаа эдгээр асуудалд анхаарах шаардлагатай байна" гэж байлаа.

Салбарын сайд үргэлжлүүлэн хохирогчийн асуудлаар хувийн мэдээллийг хөндөх шаардлагатай болсон тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн.

Гишүүдийн асуулт, хариултын үеэр хуралдааныг нээж, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир Ж.Баясгалан, Х.Тэмүүжин, С.Эрдэнэболд,  М.Нарантуяа-Нара нарын асуултад Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв. Гишүүдийн зүгээс хүний эрхийг хамгаалах асуудалтай холбоотой хууль, тогтоомжийн зөрчил, давхардал, хийдэлтэй  асуудалд Хүний эрхийн Үндэсний Комисс санал өгч, ажиллаж байгаа эсэх, ЦЕГ-аас цагдаагийн алба хаагчдын ачаалалтай холбоотой ажлын байран дээрх зураг авалт, ажлын ачааллын талаар холбогдох судалгаа хийсэн эсэх, албан хаагчдын ажлын үзүүлэлтийг ямар үзүүлэлтээр шалгадаг талаар болон хүний эмзэг мэдээллийг задалсан асуудалд хариуцлага хүлээлгэсэн талаар лавлаж байлаа. Мөн  цагдаагийн зарим ажилтнууд камергүй газар хүний эрхийн зөрчил гаргаж байгаа асуудалд  арга хэмжээ авч байгаа эсэх, Авлигатай тэмцэх газар иргэдийн гомдлын дагуу шалгахаар камергүй тул нотлох баримт алга гэх үндэслэлээр асуудлыг хэрэгсэхгүй болгож буй хэчнээн хэрэг байгааг талаар хөндөж тодруулсан.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид хариултдаа, Тус комиссын зүгээс санаачилсан хуулийн төсөл болон одоо үйлчилж байгаа хууль тогтоомжид хүний эрхийн зөрчилтэй, давхардалтай, хийдэлтэй асуудлуудад саналаа цаг тухайд нь өгдөг гэдгийг тодотгохын зэрэгцээ Жагсаал цуглаан хийх журмын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль зэрэг зарим хуулийг сайжруулах шаардлагатай талаарх үндэслэлийг,  хуулийн төсөлтэй нь хамт өргөн барьсан гэж байлаа.    

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Салбарын яамны зүгээс хүний эрхийн багц хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа. Хүний эрхийн багц хуулийг Монгол Улсын Засгийн газраас өргөн барина. ХЭҮК-оос хөндөж буй эрүүдэн шүүлт болон хүний эрхийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг салбар бүрийн  олон хууль тогтоомжид тусгах шаардлагатай байгаа. Тухайлбал, Тахарын алба гэсэн гэрч, хохирогч, шүүхийн аюулгүй байдлыг хамгаалдаг том алба байсныг татан буулгасан. Энэ нь хүний эрхийн тогтолцоонд гэрч, хохирогчийг хамгаалах талаасаа ухралт болсон юм. Бид гэрч, хохирогч, шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах энэ байгууллагыг дахин байгуулах, иргэдийн зөрчигдсөн эрхийг хэрхэн, яаж хамгаалах вэ гэдэг тал дээр ажиллаж байна”  гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

“2022 оноос хойш цагдаагийн албан хаагчдын талаар тодорхой судалгаануудыг хийж, ажлын байрны ачаалалтай холбоотой холбогдох нэгжүүдийг өөрчлөх шийдвэрүүдийг гаргасан. Албан хаагчид ачаалалтай ажилладаг. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд эрүүгийн мөрдөгч гар дээрээ 160-180, мөрдөн байцаагч 20-60 хэрэгт хэрэг бүртгэл хийх ачаалалтай байхад зарим орон нутагт ажлын ачаалал бага байдаг” хэмээн Ажлын хэсгээс хариулт өгсөн. Мөн "Цагдаагийн байгууллагын хэмжээнд мэдүүлэг авах шаардлагыг хангасан прокурорын байгууллагын зөвшөөрөл бүхий 266 өрөө байдгийг тодотгохын зэрэгцээ уг өрөөнүүдийн камерууд эвдэрсэн тохиолдолд дээд шатын байгууллагадаа нэн даруй мэдэгдэж солих, камерын хэвийн үйл ажиллагаанд холбогдох албан тушаатнууд тогтмол хяналт тавьж ажилладаг гэж байлаа. Түүнчлэн цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар болон гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар зөвхөн прокурорын байгууллагад танилцуулаад, зөвшөөрсөн хэмжээнд Эрүүгийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т заасны дагуу иргэдэд нээлттэй мэдээлэл өгдөг. Хүний эмзэг мэдээллийг задруулсан асуудлаар дотооддоо албаны шалгалт хийж байна” гэсэн тайлбарыг өгч байлаа.

Хуралдааны төгсгөлд гишүүд үг хэлж, байр сууриа илэррхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, төрийн байгууллагуудаас өгч байгаа баримтууд алдаатай, хоорондоо зөрүүтэй байгаа тул асуудлыг ул суурьтай шалгах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, нийгмийн сэтгэлзүй эмзэг, хардлага өндөр асуудалд ажил хариуцсан байгууллагууд тодорхой хариултууд өгч байж, иргэдийн итгэл нэмэгдэнэ гэдгийг сануулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.9-д Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулахаар заасан байдаг. Энэ нь Монгол Улс онцгой анхаарал хандуулж буйг харуулж байгаа ч хүний эрхийг хангах хуулийн хэрэгжилт хангалтгүй, өнөөдрийг хүртэл хууль тогтоомжийн зөрчил, хийдэл давхардал их байгааг засаж сайжруулах, цаашлаад энэ асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах шаардлагатай гэсэн саналтай байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хууль сахиулах байгууллагуудад бүхэлд нь шинэчлэл дутагдаад байгааг онцлоод салбарын яам, ХЭҮК болон бусад холбогдох төрийн байгууллагуудад хуралдааны тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөхөөр болсныг мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ5 сар 27. 19:00Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5 сар 27. 15:15Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 15:03Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 27. 14:56Ус, дулааны төлбөрөө төлдөггүй өрхийн мэдээллийг зургаадугаар сарын 1-нээс Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ5 сар 27. 14:52"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ5 сар 27. 14:13“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ5 сар 27. 14:10Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь5 сар 27. 14:02Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 27. 13:56Байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа5 сар 27. 13:54ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 27. 12:55Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв5 сар 27. 12:52Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ5 сар 27. 10:4937 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва5 сар 27. 10:12“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно5 сар 27. 10:06УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо5 сар 27. 10:03ХХНББХ: Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэж, хуулийн төслийг дэмжлээ5 сар 27. 9:56Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна5 сар 27. 9:52ИБУИНХУ-тай бүсчилсэн хөгжил, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ5 сар 27. 9:22Засгийн газар “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төсөл хэлэлцэнэ5 сар 27. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 27. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 27. 9:09Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 26. 18:04“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа5 сар 26. 17:49Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 26. 17:42Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо5 сар 26. 17:39АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна5 сар 26. 17:34Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо5 сар 26. 17:32Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв5 сар 26. 14:36УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал5 сар 26. 14:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.